Намайг жаахаан байхаас минь одоог хүртэл ээж минь миний охин өглөө "сэрэнгүүтээ босож, босонгуутаа ороо хурааж бай" гэж сургасаар ирсэн.
Учир нь хүний ажил үйлс бүтэмжтэй байх, сэтгэл санаа цэвэр сайхан байхад хамгийн чухал нөлөөлдөг зүйл бол өглөө хэрхэн сэрж, хэрхэн боссоноос ихээхэн хамаардаг гэдэг.
Тийм ч учираас би аль болох л үүнийг биелүүлэхийг хичээж, үнэхээр ч өглөө ямар орчинд сэрсэнээс тэр өдрийн минь инерги хамаараад байх шиг санагддаг шүү.
Хүн бол сэтгэлээрээ тэжээгдэж, сэтгэлээрээ амьдардаг сэтгэлтэйгээ шугаман хамааралтай амьтан гэдэг маргаангүй.
Бидний хамгийн арихан байлгах, ариун цэвэрийг дээд зэргээр сахиж байх зүйл бол сэтгэл...Үнэхээр дүүрэн байж чадвал орчлон ертөнц чамд өөрөө ирнэ гэдэг шиг...Амьдръя!
Өглөө болгон эртлэн босож,
Өндөр тэнгэрийг бүрэн харж бай!
Огторгуйн хурмаст уужимын хутагаа
Оюун ухаанд чинь хайрлах болно.
бичлэг



