2006-09-26
Ээжийн сургаал!

 Намайг жаахаан байхаас минь одоог хүртэл ээж минь миний охин өглөө "сэрэнгүүтээ босож, босонгуутаа ороо хурааж бай" гэж сургасаар ирсэн.

Учир нь хүний ажил үйлс бүтэмжтэй байх, сэтгэл санаа цэвэр сайхан байхад хамгийн чухал нөлөөлдөг зүйл бол өглөө хэрхэн сэрж, хэрхэн боссоноос ихээхэн хамаардаг гэдэг.

Тийм ч учираас би аль болох л үүнийг биелүүлэхийг хичээж, үнэхээр ч өглөө ямар орчинд сэрсэнээс тэр өдрийн минь инерги хамаараад байх шиг санагддаг шүү.

   Хүн бол сэтгэлээрээ тэжээгдэж, сэтгэлээрээ амьдардаг сэтгэлтэйгээ шугаман хамааралтай амьтан гэдэг маргаангүй.

Бидний хамгийн арихан байлгах, ариун цэвэрийг дээд зэргээр сахиж байх зүйл бол сэтгэл...Үнэхээр дүүрэн байж чадвал орчлон ертөнц чамд өөрөө ирнэ гэдэг шиг...Амьдръя!

 

  Өглөө болгон эртлэн босож,

  Өндөр тэнгэрийг бүрэн харж бай!

  Огторгуйн хурмаст уужимын хутагаа

  Оюун ухаанд чинь хайрлах болно.

  

 

Бичсэн: Boloroo | цаг: 08:39 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


Saikhaan
Санаа сайн бол заяа сайн гэдэг бил үү. Үнэхээр сайхан Монгол ээжүүдийн үеийн үед үр хүүхдэдээ өвлүүлж ирсэн сайхан сургаалиудын нэг нь яах аргагүй энэ мөн байна. Харин авах хүнд нэг үг ч багадахгүй гэдгийг үзүүлж ийм сайхан санаа гаргаж ирсэн нь цаг ямагт ухаарал өөд тэмүүлж явдаг ажигч, ухаалаг хүний л чадах ажил биз ээ. Цаашид ч гэсэн та минь амьдралын агшин хором бүрд ухаарал, эгээрлийг олон сэтгэлийн ариунаар заяаны сайхныг цогцлоох нь гарцаагүй буй заа. Амжилт, амжилтууд, амжилт нарыг хүсэн ерөөе!
Бичсэн: Зочин цаг: 16:32, 2006-09-30 | Холбоос | |


Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл

Блогоо гоё үргэлжлүүлээрэй, би ч бас эхлүүлж байгаа Smile

~Лаг зөв үг байнаа,

даанч би болохоор их орой сэрээд дандаа яараад гардын, орой шөнө сууж юм хийхээр нээх эрч хүчтэй ч юм шиг, гэхдээ энэ зуршилаа өөрчлөх гэж хичээж л байна,,,

Бичсэн: Chime цаг: 11:04, 2006-09-29 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax