2009-02-18
Хичээнгүй-Амирлангуй гүнж
Гэгээн Валентины өдрийг манайхан тэмдэглэдэг болоод нилээн олон жил болж байгаа ч үнэндээ надад огт таалагддаггүй юм. Гэгээн хайрын өдөр гэдэг утгаараа сайхан ч......уг нь зүгээр л дээ. Гэхдээ л би Валентин гуайг танихгүй гэмээр санагдаад байдаг юмоо. Ер нь бол сэтгэл хөдөлдөггүй юм.
Энэ жил гэнэт дээрээс гэдэн хөдлөөд


     Сүмийн зуны дүр төрх нь гоё ч өвлийх нь бас өвөрмөц л байсан

Яагаад заавал танихгүй тэр хүнийг дурсаад л...байснаас өөрийсдийнхөө түүхээс,  ойроос хайрын тухай сайхан дурсамж хайя гэж бодсон юм.
Би "Гүнж"-ийн сүмд анх очиж үзсэнийхээ дараагаас боломж л олдвол энд ирж амар, амгаланг мэдэрч байя гэж боддог болсон. Тэгээд саяхан найзууд, найзуудынхаа дүү нарыг дагуулаад тийш хөдөлсөн юм.
Бас болоогүй ээ Пагмаа найзтайгаа ярьж тодорхой зорилготой аялал хийе гээд дүү нараа дагуулж явсан юм. Тэдэнд  Хичээнгүй-Амирлангуй гүнжийн түүх болон эх орныноо захиас даалгавараас илүү хайр сэтгэлдээ үнэнч байж, монгол ноёнд үнэнч байсан түүхээс ойлгуулая, тэр орчины сайханг мэдрүүлэе гэж л зорисон юм.


  
Хэдийгээр хүйтэн, жавартай, заримдаа хүчтэй салхитай байсан ч мартагдахааргүй сайхан дурсамжийг дүү нарт маань болон найзуудад маань үлдээж чадсайн байх гэж төсөөлж байна.
 

                  

Б
.Ринчен ''ГYНЖ''

Хэрлэн-Барс хотоос тэр жил
Хэдийн санасан сvм юутай хол
Намрын өдөр даан ч богино
Намайг яаран довтолж явтал,
Гvнж чиний сvмийн тэнд
Гvн шөнө vvлэн чанадаас
Эвдэн нураасан хэрэм
Эзэнгvй өнчин хуучин сvм
Шуугих хөгшин модон
Шуналт хар харгисыгзvхэж,
Сvvмэлзсэн саран гэрэлд
Сvмийн нураг тvмэн гунил,
Хааны хатуу зарлигаар
Харгис төрийн бодлогоор
Гаслангаар нөхцсөн гvнж,
Гашуун тvvхээс чинь дурдаж,
Эзэрхэг харгис төр сөнөж,
Эрх чөлөөтэй монгол vvсэн
Алсын Кремлийн уриа цууриатаж,
Ард тvмэн ард тvмэндээ
Эв хамт ёсыг туслан бvтээж,
Эгэл олны зориг бадарсан
Y
нэгэн харанхуйгаар гараад
Y
зэж дайрахыг зорьтол
Тvлээний балар замаар
Тvнэр харанхуй болж,
Санасанчилан хvрвээс,
Саран гэнэт гарч гийлээ
Ухаж бузарласан булш
Унаж хөсөрдсөн хөшөө
Ширчигнэх шөнийн жавар
Шийтгэхийг нэхэх мэт,
Юутай гашуун vзэгдэл
Юутай гаслантай вэ
Эр нөхрөө хороолгосон,
Зовлонт эх хань чамайг
Зовон энэлснийг санан бодоход
Yv
рдийн жаргалын нар мандан
Y
нэн ёсыг дээдлэн хvндэтгэж
Хvн хvндээ нөхөр хань
Хvсэлт ах дvv болж
Санаа хvч нэгтгэн байгуулах
Сайхан
эрин юутай бахтай




Өгvvлэх ину:тотгоны бvслvvрээс өрхийн оосор аяархан тайлах шиг болж
дээвэр дээгvvр нэг хоёрын зэрэг пид пад хийгээд, уг татсан хvн хэдий болгоомжловч, баахан чимээ эрхгvй гаргаад, өглөө бvр тогтмол гардаг тэр дуу чимээнээ гvнж хэдийн дассан тул сэрээд нvдээ нээлгvй чагнан хэвтэж байлаа.
Уудам их хээр талын монголчууд, хан харцгvй эртлэн босдог тул, манж дайчин улсын богд эзэн хааны гvнж ч гэсэн, монгол газраа Дархан чин ван Дондубдоржийн хатан болж, их ямба эрхтэй хvрч ирсэн авч, улс монголын тэр ёсыг зөрчилгvй, өглөө эрт өргөөний өрх сөхөхөд татгалздаггvй, аягач хаалгачийг манасан гал тvлэхэд хориглон хойшлуулдаггvй, газрын ёс, нутгийн заншилд нийлvvлэн дагах тул, шаа хөшгийн цаанаас чагнан хэвтвээс, өрх аяархан сөхөгдөж, торгоор бvрхсэн эсгий vvдийг хvн чимээгvй өргөсхийн орж ирэх шиг боллоо.
Зөөлөн ултай монгол гутал ширдэг хивс дээгvvр гишгэлэхэд шар шар хийх чимээ, их өргөөний мөөрөн шалын мод, гэрийн ханын мод, сайхан сийлбэртэй зандан монгол орны модоор дамжин, гvнжийн чихнээ дэр нэвт нэн тодхон сонсдож, алхах хөдлөх тэр чимээгээр хайртай аягачин Сувд хvvхнээ хэдийн таньжээ.
Эр нөхөр, энхрий vрээ гашуунаар алдаж бие сэтгэлийн зовлонд нэрвэгдсэн эзэгтэйгээ ээлж жасаа оногдсон хоногтоо нэнд хичээнгvйлэн vйлчилдэгий нь гvнж эс андах тул, өрх сөхөж гал тvлэхийн өмнө, дээрээс буух жигvvн хийд цохиулуузай гэж, хөнжил унжсан байвал алгасалгvй vзэн засдаг заншилтайг мэдэх учир, нvд анин, унтагч болон хvлээдэг vнээр, чимээ гаргаж сэрээхгvй гэж машид болгоомжлон гvнжийн лавиртай орны өмнө хvрч ирээд, шаа хөшигний хормойноос дарамт болгож зvvсэн алтан чимэг аяархан хангинасхийж, торгон хөнжлийн унжсаныг чимээгvй засах байдал мэдэгджээ.
Тэгээд нэгэн хэсэг чимээгvй болсонд, чагнатал гvнжийн өөрийн амьсгаа, Сувдын зогсож аяархан амьсгалах чимээ сонсдож, гvнж өөрийн богино амьсгалыг тvvний талбиун амьсгалж байгаатай зэрэгцvvлж бодвол, юутай урт уужим амьсгаатай хvн бэ. Тийм сайхан цээж хэнхдэгтэй хvн, ийм сайхан амьсгаатай байх нь аргагvй, тvмэн зvй гэж бодонгуут, тvг-тvг тvг-тvг тvг гэж жигдгvй цохилох зvрхнийхээ цохилтыг дэрэндээ наалдуулан хэвтсэн чихэндээ сонсож, Сувдын эрvvл эсэн зvрх, өвчин зовлонд нэрвэгдсэн миний энэ хөөрхий муу зvрхний тvгшиж байгаагийн дэргэд том хэнгэрэг цохиж байгаатай адил байна даа гэж бодтол, модон шал, модон ороор дамжиж гvнжийн зvрх цохилох чимээний хажуугаар бас нэг юм лvг, лvг лугшиж байх мэт. Атар газрын цэцэг, арван тавны сар шиг энэ сайхан монгол охины эрvvл саруул биеийн цэвэр сайхныг бодоход чийрэг эсэн зvрхний нь лугшин цохилох нь санаа дагаж чихэнд минь дуулдав уу? гэж бодож хэвтэхэд нь тэр маш гоо сайхан биетэй, бундгар сайхан хөхтэй цогтой хvрэн улаан царайтай, интоор мэт улаан уруултай, гялалзсан галтай торомгор хар нvдтэй зурмал мэт сайхан хөмсөгтэй ихэмсэг мэт бөгөөд хөөрхөн сайхан монхор хамартай, хvсэх мэт орь залуугийн vзэсгэлэнт төгс Сувдын бие, аниатай, нvдэнд нь ив илхэн vзэгдэх мэт санагдаж энэ жаал хvvхэд хvртэл намайг өрөвдөн харж байна гэж бодохунаа хvнд муугаа vзvvлж муухайгаа дуудуулах дургvйих төрийн эм хvний сэтгэл нь хөдөлж, Сувд, намайг бvv хар, намайг бvv хар бvv өрөвд! гэж хашгирмаар авч биеэ, барьж огт ажиггvй болбаас, Сувдын сэмхнээ сvvрс алдах чимээ сонсдож, шаа хөшгийн хормойн алтан чимэг vл мэдэг хангинасхийгээд ширдэг хивс аяархан ширчигнэж алхах чимээ гарч, тулганд аргал өрж сэмхэн vлээх чимээ гарлаа.
Тэгтэл удалгvй аргалын vнэр ханхалсхийгээд, өргөө гэрийн том vvд сөхөсхийн өргөгдөөд, босгоноо аяархан пад хийж буух чимээ гарсанд, шаа хөшгийг халхлан сvvдэрлэсэн хvvшнээс харваас, их өргөөнөө нэг ч хvн vгvй. Ган тулганд аргалын гал чимээгvй бадран асаж илч нь гvнжийн орноо шаа нэвт харван тусах нь мэдэгдэм бөгөөд маш таатайхан ажам.
Их өргөөний баруун талд Дархан чин ван Дондубдорж агсаны суудаг асан олбог ширээний цаана цацагт лавирын дор гоё монгол ор, малгайн тавиур эзэнгvй өнчрөн, дэрийн дэргэдэх бяцхан ширээнээ баримтагтай дугтуйтай хэдэн ном, мөнгөн дугтуйтай бийр, бэхийн зууруул, бичгийн мод хураалтай байгааг vзвэл, эзэн нь гар хvрээгvй удсан шинжтэй.
Өргөөний хойморт таван өнгийн торгоор тун чадалтай зохицуулж хийсэн лавирын дор гайхам уран сийлбэр таван өнгийн будаг, алтаар янзалсан vзэсгэлэн төгөлдөр монгол гvнгэрваанаа өвгөн хутагт өндөр гэгээний өөрийн мутраар бvтээсэн цутгамал зурмал нандин бурхан цөм гэгээнээс Дархан чин ванд бэлэглэн өгсөн зvйл! Бас өвгөд дээдсээс уламжлан ирсэн монгол, нангиад, энэтхэг, төвд, Балба, Мармаа солонгос урчуудын бvтээсэн алтан суварга чодан монгол батад агч буюу Ставира ч хэмээн энэтхэгээр нь нэрлэдэг бөгөөд, хожим лам нар монгол хэлээ хоёрдугаар зэргийн хэл гэж нэрлэдэг болсон арван зургаан архадын гайхам уран цутгамал дvр, гоё хvрд, наймантахил, хонх очир, гал мандал бадарсан гурван толгойтой гурвалжин суурь тосгууртай, орой дээрээ очиртой тагтай алтан гавал хас тэнигэр, алтан мөнгөн хvрэл, зандан зааны соёогоор хийсэн найман тахил, есөн эрдэнэ, хvжний онгоц, боипор, хvлис, бумба, хажуу талаас нь ташуурлан харвал догшидын дvр маш нарийн сийлсэн нь vзэгдээд, эгц урдаас нь харахад шулга гилгэр өнгөтэй хvрэл толь, дуугаа хэд дахин авалцдаг сонин хийцтэй монгол дэншиг, есөн эрдэнийн шигтгээтэй, бишгvvр зэрэг тахилын хэрэгсэл зарим нь Дархан чин вангийн орчим vеийн урлал боловч хоорондоо бахтай гайхам зохилдож их өргөөний сонин гоё чимэг болсон нь хэдийвээр азийн өөр хэл сурталтай, харилцан алсалсан улсад урьд хожим бvтээсэн зvйл боловч уг сурвалж нь нэгэн их төвөөс тэдгээр бvх улсад цацран тvгэж нийтийн соёлын хvртээл нь болоод, vлгэр сайхан домог ариун санаа, чин зорилоор тэдгээр улсын олон vеийн уран бvтээлч авъяас их билэгтийн уран сэтгэлийг хөгжөөж саналыг бадруулсан сонин шинж байдал илэрхий бөгөөд тэр олон vеийн улсын урчуудын өв тэгш сайхан бvтээлийн дээжээс ингэж хооронд нь бахдам таатайгаар зохилдуулан нэгэн бvрэн бvтэн иж болгож өргөө гэрээ чимсэн эзэн нь улс тvмний урлагийн зvйлийг танин эрхэмлэдэг сvрхий өндөр их соёлт улсын бичгийн хvн байж дээ гэж таашаан vзмээр.
Гагцхvv, тэр өргөөг тэргvvлж байгаад эзэнгvй болсны хачин шинж, юм юманд нь vзэгдэн, гал голомтондоо аргалын гал бадраасан ган тулгатай, хоймортоо ном тахилтай, авдар vхэгтэй зvvн баруунаа ор, олбог суудалтай vvдний зvvн талд сонин сайхан эргэнэг, угаагуур баруун талдаа эзний эмээлийн тавиур сэлт тохилог өргөө гэрийн хэрэгсэл буй авч, амь оруулдаг сvнс нь vгvй болсон юм шиг Гvнжийн нvдэнд аа хулхаа, хангай хоосон болсон ч юм шиг өргөө дvvрэн юм бvр нь эзнээ vгvйлэн өнчирсөн ч юм шиг, санагдаж аягvй эвгvй мэт vзэгдэж, зvрх шимшрэх мэт болжээ.
Өглөөний намуун сайхан тэр vеэс, их өргөөнөө шаа хөшгийн цаана хэвтэж байгаа гvнжийн бие туранги болсон нь хөнжлийн цаанаас мэдэгдэж сэтгэлийн зовлон биеийн өвчнөө нэрвэгдсэн бөгөөд, нар салхи ерөөс төдий л vзээгvй хот суурин газрын хvний байдалтай ядарсхийсэн цонхигор цагаан царайд нь урьд сvрхий vзэсгэлэнтэй асан шинж илэрхийн дээр хөмсөг, аньсан нvд, жимийсэн нарийн уруул, монхордуу шиг хамрын нарийн самсаанаа vе улиран хvн захирч сурсан удамтай шинж бvхvйг нарийчлан ажиглах ахуул, монгол vлгэр туульд Дайван хаан гэж гардаг нангиад Дайман улсын төрийг мөхөөж, улсын цолыг дайчин гэж халсан хамниган гаралт манж нарын хаад, луугийн ширээнээ сууж, төр эзэлсэн цагаас хойш эртний монгол хаадын Алтаг ураг гэдэг Хийод яст Боржгин омогтны vр нь бөгөөд нангиад тvмний олон мужийн аль цэвэр эмс охидоор эхнэр хийж, vе дамжсаар урьд цагт Хянган нуруу Голмин шаньян алин гэдэг Урт цагаан уулын хөвч сарьдгаар хэрэн нутаглаж, урцад оршин суудаг асан өвгөд дээдсийнхээ ан занг халж, нангиадын хөх шавар тоосгон орд харшид суух болсоор, урьд зуны ээм халуунд халж, өвлийн тасхийм хvйтэнд хөрж урцан дахь задгай гал, ойн цоорхой тvvдгийн утаанд нялх нярай, vйсэн өлгийтэйгээс утуулж байдаг хөрстэй хvрэн царай нь давуу соёлт нангиад монгол нагац нараа даган өөрчлөгдөж, алах талах ан олз шагайж явдаг ойн гөрөөчний номгvй догшин ширvvн нvvр, нvд нь ондоо болж ирээд ямба нь хэтэрч яс нь зөөлөн булбарай, эрх танхил бол болсоор, манж хааны ураг төрөл, дайчин улсын нагац гэж Айсан Гиоро омогтонд охид эмсээ хатан татвар болгодог манжийн сурвалжит омог Йехе нарын зээ нь байна гэж гvнжийг Айсан Гиоро омогтой хvрэн бvстэн, Йехерана омогтой улсын нагац нарыг vзсэн хvн андахгvй таних асанжээ. Yvнийг vл өгvvлэн, өгvvлэх ину:
Их өргөөнөө гоё ган тулганд хөх аргал дvрэлзэн асан, таатай халуун илч нөлөө нь зvг бvр тvгэн өрхөөр гаднаас атар монгол хээрийн өглөөний өвс навчны vнэр ханхлан орж ирээд, алсын адууны унгалдах, болжморын жиргэх нь гvнжийн чихнээ сонсдож монгол газар он удаж, хэдийн дасал болсон эл дуун чимээний зvйлийг чагнанхан, хагас зvvрмэглэн, хагас сэрvvн ах байдалтай, нvд аньсан хэвээр хэвттэл, хөндий цээжнээ элдэв бодол төрж зvvдэн адил юм санагдаж, алин ану зvvд, алин ану цээжний болохыг ялгахуйяа бэрх болжээ. Yvнээ эртний нангиад гvн ухаантан Жуанз, эрвээхэй болж нэгэн өдөр зvvдлээд, сэрэнгvvт эрвээхэй нь бий юv? би нь эрхээхэй юv? гэсэнтэй адил болох нь шив дээ гэж бодтол зvvднээ мэт инээмсэглээд Жуанзыг санасны замаас бага насаа Бээжин дэх орд харшид өдөр бvр тайлбарласан дөрвөн бичиг Амбалингу эмэг эхийн авгаар заалгаж байсан нь гvнжийн сэтгэлд нь оржээ.
Том усан болор шил зvvж, бичгийн хvний малгай өмссөн тэр өвгөн багшийн хичээл зааж суухад хvр хорхой хэвтсэн адил өтгөн хөмсөгтэй, ширvvн царайтай, ихэмсэг сvрлэг байдалтай эмэг эх хааяа орж ирээд ач охиноо сvрхий хардаг байсныг бодоход, хөшгийн цаанаас одоо чиг ширтэн харж байгаа юм шиг дотор сонин боллоо. Yvнээ гайхаж, нvд нээсхийтэл, орон дээрхи лавири, орны хажуу дахь шаа хөшиг, тvvний цаагуур улаан унь, цагаан эсгий дээвэр харагдаад, аль хэдийн нас элэгдсэн Амбалингу эмэг эхийн сvртэй дvр, нvд ирмэх зуур vл vзэгдэх болбай.


   энэ зургийг Жагаад амалсан ёсоороо зориулж авсан юм
Гvнжийн сэтгэл элий балай мэт болж, элдэв шалдав эрт дээр өнгөрсөн юм санаанд ор орсоор, насан залуу, гэнэн цагаан ах vес, дөрвөн бичиг таван номын vсэг утгыг авга багшаар заалгаж, бичгийн сурлагаар бусад олон эхийн гvнжийг огт дагуулахгvй болсондоо бахдаж явсан нь саяхан шиг санагдах бөгөөд, богд эзний хувийн өтгөс сайд, гадаад Монголын төрийг засах бодлогонд хэрэглэсээр санал нийлэн, айлтгаж, зарлиг ёсоор болгосон мэдээ сонсонгуут эцэг эхийн ач хариулж, өвгөд дээдсийн өмнө шударга журмыг гvйцэтгэнэ гэж бодон явснаа нэхэн санахад юутай гашуун. Биеийг бусад олон гvнжээс илvv хувьтай гэж бодсон юутай эндvvрэл.
Ордон дахь манж эмэгтэйчvvд нангиадыг бодвол, ой хөвч, тайга сарьдагийн хамниган манж гөрөөчин аймгийн эрхтэй чөлөөтэй байдлаас нилээд vлдэцтэй нангиад эмэгтэйн адил, хөлөө бага бачраас боохгvй, явах харьцах нь хvртэл илvv чөлөөтэй авч, Мин улсын хаадын ордон дахь журам нангиад гэр бvлийн чанд ёс, мөн нөлөө vзvvлж, ордноо хааны өчнөөн төчнөөн бага хатан Фэй, татвар эмс, тайган хэмээх агт хvмvvсээр харгалзуулан дэмий л уйтгарлан сууж, ордны гортигоос гадагш гарахгvй, юм vзэхгvй идэх уух, энэ тэр дотоод гэрийн хов жив хөөцөлдөх төдийхөн хөл хорьсон битvv аж байдал, бvрхэг явцуу мэдлэгтэй агаад, олон эхийн гvнж дотроос ямар нэгийг эзний хувийн сайдын, санал төрийн бодлогоор дайчин улсын ямар нэгэн гадаад аймгийн төрийн эрс зvтгэлтнээ сэтгэлий нь нааж татах буюу эрхшээлдээ оруулах гэж гэргий болгон төрийн барилдлагаар атган баримтлахыг тогтмогц тэр далд мэдээ эчнээ шийдвэр төдхөн задарч дотоод ордноос нэг хэсэг гагц шивэр авир ярилцдаг байжээ. Оюун царай болхидож, төрийн бодлогоноо vл хэрэглэх учир ордны ёроолд нас өтөлж эр ч олдохгvй, тайганд ээрvvлэн өдөр хэрхэн өнгөргөхийг мэдэхгvй, дэмий л сэм, тайгачуулыг хахуулилан заяа бодогч төлөгч эмсээр зvvдээ тайлуулж, заяагаа бодуулж сэтгэлээ сэргээн, энэ тэр арга дом хэрэглэн цаг тvлхэж, өдөр өнгөрөөж төлөгч заяа бодооч эмсээс шар хотын хэрмийн цаана, дөрвөн далайн хооронд юу болж байгаагийн элдэв цуурхал сонсож тvvгээрээ дэлхий дахины байдлыг танин мэдэв гэж суудаг ордны ёроол сахисан хөгшин гvнж, өтөлж яваа олон бага хатад цөм өдрийн од мэт ховор тэр тохиол, гvнжийг гадаад аймгийн сурвалжтанд бэр буулгах явдлыг их л шохоорхдог ажээ.
Залуу гvнж цөм тэр хөгшин гvнж, эмгэрч яваа бага хатны хvрээнд орших тул, тэдний адил ордны хоригдол болохгvй асан, гадагш гарч хvн болж төрсөн завшаанаа бvрэн эдлэх асан гэж, ордны дотоод байдал суудалтай танилцаж юм ухаарах оюуны ам нээгдэх бvр хvсэн байдаг байжээ.
Монгол сайд Дархан чин ван Дондубдоржид гvнжийг хатан болгож сайдыг, дайчин улсын дөрөвдvгээр тавнан "Гvрэн -и эфv болгох чимээ ордноо цахилгаан мэт хурдан тvгэж, бага хатад, гvнжийн эх Амбалингу эмэг эхэд нь баяр хvргэцгээж, тэр монгол сайд ямар хvн бол? Залуу сайхан эр vv? Тэгвэл гvнж их заяатай ажээ. Хөгшин бөгөөд царай муутай муухай хvн vv? Тэгвэл гvнж хөөрхий болжээ: Зарлиг дагахгvй байж vл болно. Хөгшин эрийг голох эрх ордны дотоод журамд байдаггvй гэж шив шивнэлдэн гvнжээс тэр хувь заяат хvнээ vзэв vv? Yзэж бараагий нь харж, дөрөвдvгээр эфvгийн байдлы нь мэдэх өдөр ойр уу гэж дотоод ордноо өдөр тутмын уйдам тогтмол хэмжжээт байдал, залхууравч зайлшгvй хэвшлээс ангид сонин явдал тохиолдсонд хатан Фэй, бусад гvнж сонирхоцгоосонд, гvнж өөрөө ч сэтгэлы нь орчин олны эрхшээл нөлөө vvсэж бас л тэр монгол сайд ямар хvн байдаг бол? хэмээн vдэш өглөө бодох болж, дvр бараагий нь vзэх хvсэл төржээ.
Ингээд тэр хvсэлт өдөр тохиолдож монгол сайдын хатан зоригт сайхан царай зусардахыг мэдэхгvй бөгөөд бvргэд адил ширтэж сурсан ер хvнийг нэвт харж цээжин доторхи бодлыг ганц ширвэнгvvт мэдэх адил хурц харцтай маш сэргэлэн галтай нvд цог жавхлант сайхан тэгш бие цогцы нь шаа хөшгийн чандаас харахдаа, өөрийн эрхгvй бахархан бас бахархсандаа ичингvйрч, ийм хvнийг зарлигаар сэтгэл явдлы нь дайчин улсын төрийн бодлогонд нийцvvлэх vvрэг хvлээн авсандаа баярлах эмээх сэтгэл хослон vймцэж ах vес Амбалингу эмэг эхийн зvг эргэж харваас, царай дор маш сонин байдал илтгэгдэж, гvнжийн баярласанд буруушаах мэт эмээсэнд өрөвдөх мэт битvvлэг гашуунаа мэшээсхийж орчлонд удаж, юм их vзсэн нvдэнд нь энгvvн өдөр энхрийлдэг ач охиноо тэр өдөр их л хайрлан, төлөөнөө ийн зовнисон шинжтэй асан ажээ.
Тэр орой унтаар одохын өмнө гvнжийн баруун хацрыг vнсэхдээ
-Төр төмөр нvvртэй шvv, хvvхэн хонгор минь гэж хэлснийг нэхэн санаваас урт насалсан уужим саруул ухаант буурал эмэг эх нь хашир ухаан хайртай сэтгэлээрээ гvнжийн нас явдлын хэтийн төлөвийг зөгнөн мэдсэн ажээ.
Дөрвөн ном, таван бичиг зааж, тvvний доторхи ёс журмыг тэсгэлгvй бахдан биширч хvний гол эш ёс нь тэр гэж vздэг бөгөөд, хvний чанар язгуураас сайн гэж хvнийг маш эрхэм болгодог агаад, бичиг шунаг учир эзний алба хаахгvй Иехенара омгийн өвгөд дээдсийн буян, богд эзний хишиг миний насанд бардаагаар хvрэлцэм алван тушаал, ашиг завшаан эрж орчлонгийн улаан тоосонд хутгалцалгvй сайд эрдэмтэн ихэс хvмvvсийн бичиг зохиол vзэж, сурлага асуулага нэмэгдvvлж, хvн болсон хэргээ бvтээсvгэй гэж ярьдаг авга багшийн оронд нэгэн өдөр гvнжид эзний хуувийн сайд Айсан Гиоро омгийн ихэс өвгөн ван, тусхайлан гvнжтэй сурсан уулзаар ирж, бишрэм ихэмсэг төв байдал эрхэм ёсны vгсээр залуу гvнжийн төрөд зvтгэх санааг урамшуулан хөгжvvлээд, их хvрээнээ суугаа зарлигийн манж амбан бол тvvний дэд болох монгол сайд Дархан чин вангийн хатан тэр бvр уулзаж байх нь эвгvй.
Yvнд зарлигийн амбан гvнж хоёрын хооронд төрийн төмөр шижим болох нэгэн итгэмжит сайдыг гvнжийн бие сувилах эмч Дайфvvгийн тэргvvн их эмч хэмээн явуулж, чухал яаралтай зvйл гарвал гvнжийн бие сувилах ховор эмийн зvйл нийслэлээс ирvvлэх нэрээр тэр гvнжийн /шадар эмчийн тэргvvн/ шууд нийслэлийн газар, богд эзний хуувийн сайдууд уламжилж, харилцан тогтоох зvйлийг гvйцэтгэнэ. Богд эзний төрийн бодлогыг гадаад аймагтаа нэвтрvvлэх зарлигийн амбан ч гэсэн далдуур илэрхийгээр эзний нууц хувийн сайд бөгөөд эмчийн тэргvvн ие Дайфvvгийн vгнээс хэрхэвч гарах эрхгvй тул тvvний vг зарлигийн адил болно. хэрхэвч тэр нууц хувийн сайдын заавраас зөрчиж болохгvй сvслэн дагаж гvйцэтгэн гvйцэтгvvлбээс зохино. Тэр ие Дайфvv, эмийн зvйлийг мөн сайн төсөөлөх бөгөөд, богд эзэн ч гэсэн төрийн их нууц хувийн тэр сайдын vгнээсvл гарна. Бас тvvгээр ч vл барам, ие омогт хvн тул, гvнж чиний нагац даруй мөн гэж сvр ихэмсэг өвгөн сайдын танилцуулсан тэр ие дайфvvг санахад, яс хавтайх шиг болох ажээ.
Гvнжийн сэтгэл зоригийг алхам алхамаар атгаж эрхэндээ хураасан нь, өөшинд орсон загас жараахай өөшнөөсөө гарч vл чадахын адил, хичнээн оролдовч гагц эмэгтэй хvн нарийн бодож боловсруулсан төрийн эчнээ далд аргын эрхшээлээс мултарч чадахгvй. Ие дайфvv, гvнжийн vг хэлэх байтугай, дугуй чимээгvй болох буюу яахийн хариулахыг vл мэдэх байдлаас хэдийн учрыг мэдэж өөрөө өөртөө зохих гаргалга хийж авдаг бөгөөд сайн ааш сайхан оёг орох vеэс, гvнжийн авга багшийг шоолон өгvvлэх нь:
Чиний авга багш бид хоёр, цөм нэгэн Йехенара омгийн хvн, Ганц чиний авга биш vнэнийг хэлбэл бичгийн vvднээс vзэж, кvнз багшийг заан эртнийг дууриах ёстой гэж бусдыг сургах дуртай. Бид эртнийг дууриахгvй биш, дууриах газар дууриалгvй яах вэ. Ганц дууриахад учир бий.Тэр учрын тухай би хэдийн чиний авга багштай нэгэн омгийн хvн авч, санал нийлэхгvй
төрийн vvднээс vзнэ.
Манай дайчин улсын тулгар төр байгуулсан тайзv, хаас, ионголын Их Юуан улсын судрыг тусгайлан манж болгон орчуулж, Мин улсын төрийг халахад Юуан улс урьд Алтан улс сvн улсын төрийг хэрхэн халсан дууриалыг vзсэн билээ.
Төр төмөр нvvртэй гэж монголчууд хэлдэг. Тэр тvмэн vнэн vг, чиний авга багш санго уншвал санаа муутай болно гэж инээнэм билээ. Төрийн хvн төмөр нvvртэй, санаа муутай, ер төрөл садан амраг янаг хvний ёс хоёр хоорондоо нийлдэггvй vхрийн эвэр мэт хоёр тийшээ чиглэсэн ёс. Чиний төрийн гvнж болсон тул төрийн ёсны зарим зvйлийг эрхгvй төсөөлбөөс зохимой.
Төрийн алба хаадаггvй чиний авга багш, эртнийг дууриана гэж, сархад халаалган сайхан цэцэрлэгт сарын гэрэлд шvлэг зохиол эртний хан улсын Ли тай бо мэтсийг дууриах дуртай боловч, тэгж тэгж /эртний дууриан/ жаргадаг нь хvний vнэргvй болсон санаа муутай гэж хараадаг бидний ачаар тэгж жаргаж байгааг бичгийн тэр тэнэг яахан бодож олох ажээ.
Төрийн vнэргvй авга багш чинь биднийг тэгж бодох нь нэг ёсонд бас зөв. Төрийн хvн, төрийн vнэр алдах хvний vнэргvй болбол төрийн хvн биш болно гэдгийг тэр бичгийн тэнэг ухаарахгvй байгаа хэрэг. Тэр хvн, төрийн хvн болохоос айдаг бол төрийн хvн бид чиний авга багш шиг бичгийн тэнэг буюу тvмэн иргэн шиг хvн болохоос айдаг. Төрийн хvн биднийг vгvй болоход Манж дайчин гvрэн vгvй болно.Тvvнийг тэр бичигийн тэнэг ухаарахгvй байна.
Эртнийг дууриахдаа, бид санго гэдэг гурван улсын бичгийг бахдан vзэж, Цооцоог ихэд сайшаадаг. Гvнж авга багшийн сургаалыг дагаж тэр сонин сайхан бичиг vэдэггvй ч байж болно. Гэвч зарлигаар тvvнийг манж vгээр орчуулсныг бодохул, манж бичгийн утгач сайдын дотор гvнж чиний авга байгаа нь илэрхий багштай энэ тухай санаа нийлэхгvй хvн байгаа нь илэрхий Гурван бичигт, цооцоогийн нэгэн явдлыг дурдсан нь тvvний цэрэг дарагдаж, амуу цалинг удтал олгосонгvйд цэрэг сэтгэл хувьсхад хvрсэнд Цооцоо сангийн сайдыг амуу будаа талбин олгож олон цэргийн санаа тайтгаруул хэмээвээс сангийн сайд байлданы ашиг алдаж, амуу будаа цэргийн цалинд хvрэлцэхгvй ажээ.Чингэхэд Цооцоо будаа хэмжих дvvг бага болгож амуу талбин олго гэж бага дvvгээр амуу хэмжиж олтосонд цэргийн ард хорсож самууран хөдөлөхөд хvрч, Цооцоогоос амуу будаа нэхвээс өгvvлрvvн: Би та нарт олговоос зохих амуу цалинг саадгvй олго гэсэн. Одоо vзвэл сангийн сайд шудрагагvй тул, танай амуу цалинг завсраас завшин идэж сvйтгээд миний тушаасныг цалгайдуулан та нарыг мэхэлж, бага дvvгээр хэмжин олгож миний олон цэргийг хохируулжээ.Одоо надад тэр шударгагvй сайдын vрж дутаасан амуу будааг нөхөн олгох аргагvй, Байлдаанд ашиг алдаж амуу хураан олгох нөхцөл одоохон надад байхгvйг та нар мэднээ.Хойч өдөр би та нарын хvчин өгч зvтгэснийг хэрхэвч мартахгvй. Одоо тэр шударгагvй сайдын толгойг олгож та нарын хорслыг тvр тайлж амууны дутууг тvvгээр нөхвөл ямар? гэсэнд олон цэрэг бидний хохирсон нь сангийн сайдаас болсон ажээ. тvvний толгойг бидэнд олговоос хорсол тайлагдана гэж, Цооцоогийн тушаал гvйцэтгэсэн сайдын толгой авч Цооцоод хvчин өгсөн тэр бол цооцоогийн төрийн мэргэн бодлогын чадал.
Чиний сайхан санаат авга багш тарийн чимэг байж болно.Манай Йехенара омог дотроос ийм бичгийн утгач хvн гарсанд бид бахдаж ч болно. Гагцхvv төр тогтохдоо, төрийн чимгээр тогтдоггvй төрийн тvшээ батаар тогтдог. Тvшээ нь төрийн хvн бид юм шvv. Төрийн төлөө төмөр нvvр нvvрлэж өршөөх нигvvлсэн энэрэх өрөвдөхийн зэрэг хvний ёс ч илvv болгож, төрийн хvн бидний зvтгэдэг хvчинд богд эзэн хаан луугийн ширээнээ сэтгэлийн чилээгvй тэнгэрийн бошгоор цагийг эзлэн суудаг юмаа.
Тvшээнийхээ хvйгээр манж хааны төр тогтож, тэр төрийн тvшээ бологсод төрийн төлөө vргэлж зvтгэж хар цагаан гэж болохгvй, төрийн бодолд хар юмсыг цагаан vзэх нь ашигтай бол хав харыг ч цав цагаан гээд, тийм биш гэсэн хvний төрийн хvн бид төрийн дайсан гэж vзнэ. Цагааныг хар гэж vзэх нь богд эзний төрд ашигтай бол, цав цагаан юмыг ч хараас хар юм гэж дэлхий дахинд ухуулан тийм биш гэсэн бvгдийг vгvй хийх нь тvмэн наст богд хааны төрийн ашгийн ёс. Тэр төрийн ашгийн vvднээс гадаад нэг аймгийн нэгэн эзэн ноён байтугай, тэр аймгийг ч хvйс тэмтрэх нь манж хааны төрийн ашигт хэрэгтэй юм бол vгvй хийхээс буцахгvй Галдан бошготын Зvvн гарын улсыг даран сөнөөсөн Энх амгалан хааны бодлогоос мэдэж болно.
Гvнж чи богд эзний угсаатны хvн. Богд эзний төрийн нууц албаны хvн болсон учир, эзэн тvшмэл эцэг хөвгvvн нөхөр ханийн гурван товчоог төрийн vvднээс ухаарч эзэн тvшмэлийн ёсыг богд эзний төрийн өмнө гvйцэтгэж Айсан Гиоро эрхэм омгийн хvн тул богд эзний өмнө эцэг хөвгvvний ёс гvйцэтгэж нөхөр ханийн ёсыг тэр хоёр зvйлд захируулан зохицуулах ёстой. Энэ тухай чамайг зуун овогт эгэл иргэн буюу эзэн төрд тушаал авга багштай адилтгаж vл болно.
Чамайг эзэн богд тvшмэл гэж vзэж, эцэг богд хөвгvvн гэж vзэж дайчин улсын төрийн бодлогын vvднээс төрийн хvн бид чамайг гадаад аймгийн хvнд хань болгосон нь, энгvvн иргэний нөхөр ханийн ёсон лугаа огт адил vгvй.
Энэ учрыг ухаж, гvнж чи төрд гавъяа гvн байгуулбаас дайчин улсын хууль ёсоор чамайг төрийн журамт гvнж гэж насан эцэст болсон хойно бас нэхэн өргөмжилж сvнсий чинь төрийн сахиус болгон, vvрд тахилга vйлдэнэ.
Төрд зvтгэх ёс алдаж төрийн нөхөр ханий журмыг алдаж энгvvн зуун овогт иргэний нөхөр ханийн ёсыг тэргvvн боловоос хvний ёсонд тэр хэдvй зөв боловч төрийн ёсонд харшилсан болно. Эзэн төрийн ёс эгэл хvний ёс зөрөөтэй байдаг гэж чиний авга багш огт мэдэхгvй гэдгийг би чамд дахин давтан хэлсvгэй. Хичээнгvйлэн ойлгогтvн. Чиний тэр авга багшийг эгэл иргэий нэгэн адил vзэж гуулин зоос лугаа адилтгаваас болно. Дайчин улсад гуулин зоос хичнээн тvм буйг бод. Төрийг гvнжийг улсын ховор эрдэнэ лугаа адилтгаваас болох нь манай улсад чиний нөхөр болох болох монгол Дархан чин вангийн хамт дөрөвхөн Эфvv байгаагаас мэдэж болно. Гvнж чи энэ учрыг нэвтэрхийлэн мэдвээс зохино.
Зуун овогт иргэний өмнө эзэн төрийн гvнж гэдэг эрхэм нэр бузар сэжиг ажиг халдахгvй vvрд өндөр ариун байвал зохих тул төрийн өмнө эндэж ял олсон ч тэр нь төрийн тvшиг бид л мэдэхээс биш гvнж болж төрсөн гавъяа чинь -тvмэн иргэний нvдний өмнө vvрд vлдвээс зохих тул гvнж чи хvний ёсыг тэргvvн болгож төрийн ёсонд тэсэлбээс алдаа хийсэн биеий чинь төрийн тvшээ бологсод эчнээ ял унагаж /нимэ мэ акv охо/ өвчнөөр vгvй болсон хойно чинь сvнсний өмнө гvнжийн эрхийг vзvvлээд бас тvvгээр хvний ёс нөхөр ханийн журмыг хvндэтгvvлж чиний авга багшийн хэлдгээр шударга журмыг чиний сvнсний өмнө нэхэн гvйцэтгэж эрнийг дагана.
Баруун хан улсын Хан син гурван улсын Цооцоогийн ээрэг эртний төрийн эрс цаг байдлын улмаас арга буюу санамсаргvй хvнийг хилсээр алснаа хожим сvнсий нь шударга журмыг гvйцэтгэсэн явдлыг чиний авга багш vгvй гэж хэлэхгvй байх.
Төрийн тvшээ бид хэдий чиний авга багшийн адил дөрвөн ном таван бичгийг vсэг дараалан цээжлvvлэхгvй боловч эртнийг дууриахдаа чиний тэр авга багшаас хэрхэвч дутуугvй шvv. Эзэн төрийн ёсонд эгэл иргэн эзний гvнж байтугай, эзэн хаан ч гэсэн харшилбал нэгэн адил, эзэн хаан хэрэв төрийн ёсонд эс нийцвээс тэнгэр болж өргөмжлөл тахилгыг өвгөдийн сvмд хvлээн луугийн ширээний тvvний угсааны агь ван залгамжилсан эртний дууриал гурван хуан, таван дийгээс хойших улсын тvvхэнд олон бий. Монголын ван улсын судрыг манжаар орчуулсан бичигт нягтлан vзвэл нэн илэрхий. Төрийн хvн бидэнд төр бат орших нь чухал тул төрийн бат оршлын төлөө тvмэн хvнийг vгvй хийхэд сэтгэл vл зовох болтугай, тvмэн наст богд эзэн ч төрийн ёсноо эс нийцвээс төрийн хvн бид эртнийг дууриал болгох vvрэгтэй. Чамайг бид төрийн гvнж, төрийн хvн гэж vзсэн учраас энэ тэнгэрийн нууцыг хэлж байна. Чи сонсоод дагаж яв. Задруулбаас гэмшивч барахгvй тэнгэр сахиулсун ч гэсэн тэр тухай чамайг хамгаалж vл чадна. Эзэн төрийн сайд тvмэн нvдтэй тvмэн сонортой шvv.
Манай манж улсын дотор дагаж орсон нангиад, солонгос, монгол төвд хотон зэрэг vндэстэн, цөм эзэн угсаатай ноёлох vндэстэн манж хvнийг дээд өөрийгөө дорд боол гэж vзвээс зохих тул, адил хэргэм тушаалтай тvшмэлийн дотроос манж хvн, ноён vндэстэн тул, нэр хvнд ихтэй байваас зохих тул дайчин улсын бvгд хуулийн дотор ч тэр нангиад боолчуудыг даруй алах ял шийтгэнэ.
Дайчин улсын тvмэн наст Богд эзэн хаан тэнгэрийн бошгоор цагийг эзэлж луугийн ширээнээ суугаа цагт богд эзний нэр, дайчин улсын эзэн төрийн нэр, эзэн угсаатан манж хvний нэр бусад зууны овогт иргэн боолчуудын нvднээ ариун, дээд эрхэм байх ёстой.
Богд эзний төрийн бодлогонд буруу ташаа байхгvй. Байвал даруй төрийн бодлого явуулах дорд хаван тvшмэл буруу байх ёстой. Тэр буруутай хаван тvшмэлийг чухам хэн болох нь төрийн тvшээ багана болсон төрийн хvн бид дээрээс тогтоож учры нь олж хужры нь тунгаагаад олонд сая ухуулж эзэн төрийн бодлого хэзээд зөв.
Тvvнийг гажуудуулж иргэнийг хэлмэгдvvлсэн гэмтэн энэ гэжзасгийг залаж гажууг хална. Энэ тухай бид ёстой чиний авга багшийн эрхэмлэдэг эртний дагаж Цооцоогийн төрийн бодлого буруугvй, Цооцоогийн сангийн сайд бага дvvгээр амуу талбин олгосон бурууг олонд vзvvлэхийг баримтална.
Гvнж чи, эзний угсааны хvн, төрийн гvнж болох тул Дайчин улсын их төрийн дотоодод явуулах нарийн бодлогын нууц учрыг, хойшид гvйцэтгэх ажилд чинь мөрдөх журам болтугай гэж ийнхvv сэнхрvvлэн хэлж өглөө. Гадаад бодлого чиний биед vл хамаарна. Сурган ухуулсныг дотроо чанд журамлан дагаад богд эзний хувийн сайд намайг чамд vvнийг хэлж өгсөн гэж нэгмөсөн март. тэнгэрийн нууцыг задруулбал, яахыг бид дээр дурдсан гэж хvйтнээр инээмсэглэн хэлсэн тэр аймаар vг нь, ихэд сочин имээж, сvрдэн гайхсан гvнжийн цээжнээ аюун бахардаж амьсгаа тасраагvй цагт хэзээ ч марташгvй хатангадаад багадаа нэг хэлvvлж тогтоосон гурван vсэгт адил нэгэнт нэгэнгvй, сонсонгуут ойд нь шингэж богд эзний төрийн бодлого гэдэг vг сонсох бvр, Йе Дайфvvгийн тэр яс хавтайм айхтар vг санагдаж зэвvvн зэвхий царай нь ярвайж vзэгдэх шиг аварга могойн нvд адил өршөөх энэрэх, хайрлах, өрөвдөхийг огт мэддэггvй тэсгэлгvй хvйтэн харцтай нvд нь элэг зvрхийг цоргих мэт, дотор аягvй болдог нь санаанд орж, хvний амийг юманд тоохгvй хvнийг хvн гэж vзэхгvй нөхрийг нөхөр гэж vзэхгvй шударга vнэн сэтгэлийг шударга vнэн гэж огт vзэхгvй дандаа хvнийг хардаж нөхрий нь эхнэрээр нь, эцгий нь хvvгээр нь багшийн шавиар нь ахы нь дvvгээр нь сайды нь тvшмэлээр нь тvшмэлийг бичээчээр нь тагнуулж өмнөд нангиадыг умарт нангиадтай эвдрэлцvvлж монгол дотор ар өвөр, өөлд торгууд гэж хооронд нь сэм эвдрэл тарьж, эчнээгээр vймvvлэн салгаж илээр бvгд нангиад монгол, солонгос таван угсаа цөм санж богд эзний нэгэн адил харъяат гэдэг боловч, манж тvшмэл цэргийг тушаал зэрэг ав адил нангиад, төвд, монгол солонгосоос илvv vздэг.Йе дайфvvгийн эрхэмлэдэг төрийн тvшээ бодлого тvшмэлийн засаг юутай харгис вэ гэж гvнжийн бодтол, хvрээнээ газар vзсэн хэдэн худалдаа албаны орос хvнийг vзсэнээ санахад vс шар сахал их, хувцас гvнжийн vзсэн таван угсааны хvнээс өвөрмөц боловч, монгол нангиад эгэл жирийн хvнийг өөрийн биеийн нэгэн адил vзэж, ах дvvгийн дунд явж байгаа мэт vнэхээр элэгсэг найрамдуу нь хармагц нь ив илхэн, өвгөн хутагт мэргэн цэцэн хvн тул орос хvн орос улсад элэгтэй байх нь аргагvй байжээ.Гvнж, тэдгээр орос хvнтэй ойр танилцахыг дотроо хvсэвч Төрийн гvнж сайдын хатан гэх зэрэг саад давахуйяа бэрх. Бас зарлигийн амбан монгол албаны хvнийг хар шар хэмээн ялгахгvй оростой найрсаг боллоо гэж хардан хавчих нь санагдаж, Йе Дайфvv гэж сvvрс алдсан нь манжийн төрийн тvшээ бvхэн гvнжийн сэтгэлд ганц Йе дайфvvгийн биеэр дvрслэгдэн сэтгэгдэх мэт.
Өглөөний чимээгvй тvвшнээ зэргэлдээ гэрт манж vгээр хэлэлцэх нь дvнгэр дvнгэр дуулдаж, Йе дайфvvгийн нийслэлд эгсэн хойно ирсэн тvvний дайфийн тэргvvн хэмээх тушаалыг залгамжилсан хvн боссоныг мэдэж, өндийн чагнасхийвээс нийслэлийн газар дайфийн довтолгон одуулсан эм найруулагчийн дуу сонсогдох мэт.
Хурдлан эгжээ гэж чагнатал, шаа хөшгийг тэртээ гvнгэрваанаа өвгөн хутагтын Дархан чин ванд бvтээж өгсөн бурхан нvднээ тусаж, Сувдын бариад гарсан зулын сvvмэлзэх гэрэлд тусах мэт барайж нэг гэрэл тусаж гунигтай мишээх мэт байдал, хачин бөгөөд, Дайчин улсын төрийн тvшээ сайдын заавраар өвгөн хутагтад тvvний дэргэдийн нэгэн сойвонгоор мэс өгvvлж жанч, халуулсан явдлыг санагдуулан, ханхай их өргөөнд гав ганцаараа хэвтэж байгаа гvнж орчлонд ганцаараа мэт санагдаж, тэргvvнийг дэр дээр талбин хэвттэл, нөхөр юvгээн нийслэлийн газар дуудуулж, тvмэн гашуунаар насан эцэс болсныг гунихран санаж, жагсаалын монгол ноёдын бараа бологч өвгөдийн vг сонссон нь сэтгэд орлоо.
Өвгөдийн сэм гашуудан хэлэлцэх нь Дархан чин ван дайчин улсаас монголоо тусгаарлах гэж хэдэн монгол сайдуудтай хөдөө сэм хуралдваас өнөөх Йе дайфvvгийн гар хөл бологсод л мэдээлсэн биз дээ. Тэр хэрэг задарч гvнж яаж ч чадсангvй ван нийслэлд дуудуулаад, нөс нөгцжээ. жагсаалсан ноёны өвгөн хиа нарын гашуудан хэлэлцэх нь эзэнд бараалхсан монгол ноёдыг хуримлах vес, та нар богд эзний төрөөс урваж, монголыг тусгаар тогтнуулах гэж тэрсэлбэл ийм цээрлэл vзнэ. Дархан чин ванг зоосны нvхээр сvвлэж алсан тvмэн шарх болсон хvvрийг сvрдэн хэлмэгдсэн ноёдод vзvvлсэн хуримын эцэст баахан халсан ноёдын согтуу нь цочсондоо гарсан гэж.
Тvvнийг яс шижигнэм санахунаа, хайрт нөхрийн гашуун зовлон эдэлж насан эцэслэсэн нь аюумшигтай бөгөөд, бие зарс хийж, өөрийн биеийг зоосоор сvвлvvлснээс илvv сэтгэл чилж шимшрэм ... Бас амраг хайрт нөхрийн яснаас нь тасарсан яс өвгөн хутагтын хойшхи дvр хоёрдугаар богдыг хороолгосон эхийн хорслыг ямар vгээр илтгэн барах вэ? Тvмэн хорслыг тэнгэрт хэлье тэнгэр хол газарт хэлье газар хатуу гэж тэсгэлгvй гашуудан хэвтэхэд нөхрийн өвгөн хиагийн бас нэг зэвvvн vг санагдав.


Тэр буурал өвгөний шулмин царай нvдэнд vзэгдэх шиг болж, хэлсэн vг нь чихэнд сонсдох мэт, өгөөмөрт богд хэдэн итгэлт ноёд хуралдуулж, өвгөд дээдсийг цэргийн их хvчээр даран дагуулсан манж хааны харгис төрөөс гар хөдлөн байлдаж, салан тусгаарлая гэж нэгэн сэтгэлээр тогтжээ. Их хэрэгт цөм халуун амь бvлээн цусаа хайрлахгvй далайсан сэлэм, шагайсан нум буунаас хальтрахгvй гэж тангараглая гэж олон сайд ноёд цөм зvvсэн бурхнаа барьж тангараглахад, өвгөн хиа тушаа болж вангийн ард байжээ.
Санамсаргvй харваас, сайд ван, илэрхий хоосон гуу гаргаж, мангараглан адис авсныг өвгөн хиа тэр vес, учрыг олсонгvй, дэмий л дотроо гайхжээ. Чингэхэд хурад тарсан хойно ноён богд хоёртоо vнэн сэтгэлээс хайртай танил нэг өвгөн малчинд зоригтон сайчуул, харгис манж хааны хатуу хар засгаас салах их хэрэг сэдэвлэн хэлэлцсэнийг дотночлон хэлэлцэж, баяр хуваалцваас өвгөн малчин, тэр их хэрэг сэдсэнд, олон цөм нэгэн сэтгэлээр гар хөдөлнө. Гагцхvv ийм учир хэрэг хэлэлцэхдээ буухиа өртөөгөө татан буулгаж хэлэлцвэл зохих юмсан. Амбан хартай, сэжиглэх сэдэв аваад, нийслэлд мэдээ довтолгож болзошгvй гэхэд нь өвгөн хиа гэнэт, сайд ванг хоосон гуугаар тангарагласныг санан сэтгэл зовж сураглавал, хурал тармагц сайд ван буухиа өртөөнөөс нийслэлийн зvг довтлон мордсон мэдээ өртөөний занги нараас сонсжээ. Яаран хатанд тэр учрыг уйлан хэлээд Богдод мэдээ хvргэе гэхэд хэдийн зарлигийн амбан аван, богдын өргөөг бvслээд дээрхийн лагшин чилээтэй гэж хөл хорьжээ.
Йе дайфvvтэй уулзаж, байдлыг заншлан мэдье гэж оролдтол, богдыг бие чилээрхсэн учир уулзах чөлөөгvй Гvнжид эмч хэрэгтэй бол нөгөө шадар эмчээр тvр аргалуул гэж хариу ирvvлсэнд, гvнжийн сэтгэлд хамаг учир тодорхой болж тэр сайд ванг ард тvмнээсээ урваж, угсаагаа тэсэргvvсэн хvн, Йе дайфийн "төрийн тvшээний" гар хөл болсон хvн гэж танин мэдэгч, хvvд туслахын арга тасарч, эцгийн адил боллоо гэж сэтгэлийн зовлон дээр бас нэг зовлон нэмжээ. Богдод тэр vе хоёр удаа элч явуулаад хариу авч чадсангvй, хотгойдын Цэнгvнжав баатар дайчин улсын эсрэг хөдөлж, амбаны цэрэгт дарагдсан учир, нөгчсөн ноёны бага хатан Хотгойдын Даш тавнангийн охин, хотгойд хvн гэж хардуулан өргөөнөөсөө гадагш гаргахгvй болсныг итгэлт аягачнаар гvнжид сэм мэдэгдэн, тусламж гуйсан Йе дайфvvд бас сэжиглэлтэй болсон гvнж яах ч аргагvй байснаа сvvрс алдан бодож гашуудан санаваас аймаг, угсаагаа бодсоноор нvдэн өмнө өвгөн хутагт мэслvvлж, нөхөр зоосны сvвээр сvвvvлж, өвгөн хутагтын хоёрдугаар дvр гэж эзний зарлигаар өргөмжлvvлсэн хvv хор балгуулж насан эцэслэсэн юутай гашуун хорсол. Хотгойдын Цэнгvнжав богдтой нэг жил Йе дайфын эзэн төрийн бодлогонд хохирч Бээжинд цаазаар авахуулжээ. Дайчин улсын төрийн боол болсон нангиад тvмний олон мужид тэдний нэнэг адил, төрийн цаазад амь эрэстэж, гашуунаар vхсэн иргэн хичнээн буйг тоолбоос барахгvй. Тэндий дотор миний адил, амраг нөхөр хайрт vрээ алдсан хань эх хичнээн буй Дайчин улсын эзэн төрийн бодлого гэж улст гэрт багтсан өдий төдий угсаатан зуун овогт иргэний биеийг зовоон, сэтгэлийг дарлаж байгааг бодоход, эдний нууц хувийн сайд, йе дайфын өршөөх энэрэх, хайрлах өрөвдөхийг vл мэдэх завгvй зэвхий хvйтэн царай нь гvнжийн нvднээ харагдах шиг болж, тэсгэлгvй гашуудан шивнэрvvн:
Йе дайфvv Йе дайфvv! чиний төрийн ёс-ёс биш байх нээ! Чиний "бичгийн тэнэг" гэдэг хөөрхий миний өвгөн авга багшийн хvнийг хvн гэж vздэг ёс зөв байх нээ.
Дайчин улсын эзэн төрийн боол болсон зуун овогт зуун хэлтэн иргэн, та бvхэнд морь нохойн хvч гаргаж vvрд дарлуулан зовох нь худал байх нээ. Та нарыг мянган өдөр мах цусаараа тэжээвч, нэгэн өдөр хариу нэхэх байхнээ. Гаслант хань эмгэнэлт эх, зовлонт гvнж болсон би тvvнийг энэ махбод биеэр эс vзэвч, миний адил хохирогсдын гашуун гомдолт сvнсний хамт хий бие хувилган нvдээр vзэх цаг ирэх бий. Шударга журам, vнэн ёс ялан мандаж сайхан санаат өвгөн авга багшийн хэлдэг ёсоор дэлхий дахин нэгэн гэр, хvн ард ах дvv болох цаг ирэхэд тэр цагийг ойртуулахын төлөө амь нас хохирч тvмэн гашуун эдэлсэн бvгдийн тахилгын сvм босгох цаг бий. гэж сэтгэл хөдлөн, халуурсандаа нvд гялалзан шивнэж, хөндий ханхай их өргөөний шаа хөшгийн цаана хэвттэл, гэнэт, vvд сөхөгдөх чимээ гарч, Сувд домботой цай барин орж иртэл хойноос нь эм найруулагч даган орж, хөшгийн өмнө тоомсоргvй хагас ёслон мэхvйсхийгээд, Нийслэлээс өвгөн сайд дайфvvгийн найруулан явуулсан Гvнжийн чилээг дарж, эмгэнэлийг таглах эм авч ирлээ гэсэнд шаа хөшгийн чанадаас харвал нөхрийн хvv бөгөөд, гvнжийг ээж гэж гvнжид их хайртай байсан богдод чилээг дарах эм өгсөн тэр эм найруулагчийн малгайн жинс өөр болж, отогонд нь нvд нэмэгдсэнийг ажаад,
Энэ эм, чиний отгонд нvд нэмvvлэх чадалтай юу гэж асууваас эм найруулагч дуугvй толгой дарав.
Сувд, тэр эмий нь аваад өг гэж өндийн суугаад Йе дай фvvгийн бичгийн тэнэг гэдэг өвгөн багшаа дөрвөн ном багадаа шалгуулж, хэмлэлт vргэлжилсэн vгээр зохион бичсэн тэр номын vг vсэг тайлбарлан хариулж байсан vеийн орь залуугийн охь өндөр дуугаар зоригтойео өгvvлрvvн:
Надад Нурхац баатар өвгийн чадал байхгvй боловч Нурхац баатар өвгийн зориг бий. Дайчин гvрvн дорой гvнжv нимэнэ акv охо. Дайчин улсын төрийн гvнж өвчнөөр vгvй боллоо.
Жаргал зовлонг энэ улстай холбон хамтатгасан зовлогон биеий минь зовлонт боловч зоригт монголын нутагт оршуул, төр чинь мөнх биш. Тvмэн мөнх юм. гэж тэр өвгөн дайфvvдээ хэлээрэй гээд, найруулагчийн авчирсан эмийг нэгэн амиар ууж, гангар шаазанг таглаад гайхсан Сувдад эргvvлэн өгч, тэнхэл тамир нь тэр хvчдэлд тасарсан мэт, vг дуугvй нvд анин хэвтжээ.
Эм найруулагч ихэрхэх байдал хэдийн vгvй болж хариу vг өчихийг эмээн чимээгvй ухран гарч, гагцхvv гvнжийн хайрт аягачин Сувд, учрыг гэнэт ухаараад шаа хөшгийн өмнө, домботой цайгаа газарт тавьснаа мартаад, өргөөний нам гvмд сэмхэн уйлан зогсоход нь, охины амьсгалын хийд шаа хөшиг хөдөлж, алтан чимэг даруулга нь гунигтайяа намуухан жингэнэж байлаа.

1962 оны хар бар жил 9-р сарын 20-25 ны өдөр


Бичсэн: Boloroo | цаг: 12:36 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(8)
Сэтгэгдэл:


Хөх хотод хичээнгүй амарлингуй гүнжийн нааш монголд ирэхээс өмнө амьдардаг байсан гүнжийн сүм байдаг юм байна.мөн л монголын нэг адил соёлын хувьсгалын үеэр айхтар хэмхчиж шатаасан боловч улсаас хөрөнгө гаргаж сэргээн бүтээн босгосон юм байна.яагаад юм байна гэвэл у.хүрэлсүхээс өгсүүлээд манай сайд дарга нар гишүүд мөнч их очсон боловч хэн нь ч уг сүмийг хэрхэн сэргээн босгов.манайх бас энэ балгасаа балгад болгож болохгүй юу гэж нэгээхэн нь ч сэтгэсэнгүй.төм аймгаас м.энхболд н.энхболд сундуйн батболд гэж 3 эрхэм засвсаргүй сонгогдож зөөлөн суудалд тухалсанч хэн нь ч орон нутагт нүд гялбамаар нэгээхэн ч зүйл хийгээгүй.уг нь энэ сүмийг сэргээн бүтээн босговол мөнч сайхансан.миний хувьд хувиараа янз бүрийн судалгаа явуулж л байна.ямарч байсан.ерөнхийлөгч ерөнхий сайд дээр орно доо.ямар хиагтын булигаарын завопдыг өөртөө гуйж байгаа биш.таж махалаас нээх дутахгүй хайрын сүм удахгүй сэргээн босгогдож монголын залуус валентиний баярыг биш монголын залуусын хайрын өдөртэй үзэх сүмтэй болох болтугай.
Бичсэн: ГАНБОЛД (зочин) цаг: 14:56, 2015-04-26 | Холбоос | |


Setgegdel uldeesen zochind bayarlla, gehdee tuhain hun tuhain bichlegee yu mederch, yaj, ymr tsag hugatsaand bichsen, bas oortoo ymr medremj avahiin tuld, yug sanaj, sedej,... geed olon shaltgaanar bichdeg bolhoor only neg hunii husel sonirhold, ur dund niitseh albaguildee,
Бичсэн: Boloroo (зочин) цаг: 14:34, 2010-01-19 | Холбоос | |


Уран зохиол сонирхож уншдаг чинь таалагдаж байна. Гэхдээ блокдоо хэн нэгний зохиол, шүлгийг хуулж тавихаас илүү тэр зохиолыг уншаад ямар сэтгэгдэл төрсөн, мөн тэрхүү газраар аялаад төрсөн бодол сэтгэгдэл санаагаа хуваалцвал илүү зүгээр санагдлаа.
Бичсэн: Зочин (зочин) цаг: 14:35, 2010-01-09 | Холбоос | |


tuuhiin huvid ene gunj Mongold gai bolson uu, gaviya hiisen uu, bas l ergelzeetei, Sain muu niilj baij sav duurdeg bolohoor ali aliig ni hiisen biz.
Amragtaa hairtai l biz ter ni gaihmaar hereg bish gej bodoj baina. Harin tuuhend Helsen ter ug ni uldeh ni damjiggui. Tur uls chin munkh bish, tumen olon chin munkh shuu gej.

Mun ene sum bol manjiin hicheengui amarlangui gunjiin sum bish buguud Ariyabaliin hiid gedeg yum. Harin amarlingui gazar munuus mun bilee.

Rinchen guain zohioliig olond taniulj baigaa ni ih sain hereg shuu. Tand gyalailaa.
Бичсэн: Purevsuren (зочин) цаг: 14:34, 2009-03-03 | Холбоос | |


Валентиныг тэгж боддог л байсан. Гэхдээ л дэлхий нийтээрээ хайрын баяр гэж тэмдэглээд олон хүн сайхан бодлоор цээж дүүрэн байдаг болохоор одоо бол надад сайхан өдөр гэж бодогддог. Гоё өдөр. компьютертайгаа хамтдаа тэмдгэлдэгчихдэг ч гэсэн хэхэ

Гүнжийн сүмийн талаар сайхан түүх уншуулж зураг үзүүлээд, Пагмагийн бичсэнийг уншсан чинь хамт яваад ирсэн юм шиг л боллоо. happy
Бичсэн: xvv цаг: 01:59, 2009-02-22 | Холбоос | |


ene neg mergeledeg togloom Gol durem ni – bugdii n shuud unshij bolohgui neg neg moroor ni unshih heregtei OK?
Aygui sonin gehdee togloom yg uneniig helne. Duremiig HATUUGAAR sahih heregtei
Daalgavar::: za ehlii ene ni tsoohon minutiin hugaatsaand l duusna


1.Ehleed 1-11 hurtel toog dooshoo baganaar bich

2 daraa ni 1 ba 2 dugaariin esreg tald ni duriin 2 toogoo bich

3. 3 ba 7 giin ard ooriihoo esreg huistnii nernuudiig bich
(tsaashaa bitgii unshaarai bogloj duushaasaa omno unshval
togloom buruu bolno shuu)

4. duriin neree bich (ger byliin gishuun naiz nohod ) 4, 5 ba 6 deer

5.4 shirheg duunii ner bich 8.9.10.11 deer

6.za odoo huslee bodooroi



TOGLOOMIIN TULHUUR


•odoo chi ene togloomiin talaar 2dahi mornii esreg taliin tootoi tentseh hund yarij og

•3 nomeriin hyn bol chinii hairtai hyn


•7 nomer bol chamd taalagddag hun gehdee chi yagaad ch yum hajuud ni baij chaddaggui

•4 nomeriin hun chinii halamj tavih estoi hun


•5 nomeriin hun chamaig mash sain meddeg hun bna

•6 nomeriin hun bol chinii aziin od


•8 nomeriin duu 3 nomeriin huntei ih holbootoi

•9 nomeriin duu bol 7 nomeriin hunruu haritsah chinii haritsaa


•10 ooriihoo tuhai chinii bodol

•11 nomeriin duu bol chinii amidralruu haritsah haritsaa


•1-r nomeriin too yu ilerhiilj bgaag ni hench medehgui gehdee chi bichsen yum chin chinii huvid neg yum ilerhiilj bgaa

•unshasniihaa daraa eniig 20 hund tsagiin dotor yavuulaarai yavuulbal husel chin bielne harin yavuulaagyi bol ugui


onoodor shono dund chinii hairt chin chamd hichneen hairtaigaa oilgono
margaash 13:00-16:00 tsagiin hoorond chamtai aztai zuil tohioldono


chamaig haana ch bhad tohioldoj magadgui:: interneteer ajildeer chin hicheel deer chin ch bj blnoooooooooochi eniig toglood uzeerei.
Бичсэн: selena цаг: 00:59, 2009-02-22 | Холбоос | |


Hicheengui-Amarlangui Gunj
Saihan ugluu boloosoi gj bid bugd l dogdolj huleesen. Burheg muuhai bval yavahgui gj hedii yariltssan ch dor doroo l beltgelee hiij, zamiin hunsee bazaatsgaasan bsan.
Hotoos garaad hamgiin ehleed 1000 lamiin agui deer buudllasan.
Urid n end irj bhdaa yoroosoo agui dotor n orj bgagui ene udaa harin orson. hehe...Bi yagad ch ym gnet chono garaad irvel gj tusuulj bodson..
big grin
Manaach ahiin moriig unasan chin joohon hashin mori bsan. Bi yaj ch guyadaad davhihgui bsan. Ghdee yahavee yamar ch bsan mori unasan gj bodhoor l goyo sanagdaad l...ineed aldaad l suugaad bga shd odoo hurtel
big grin
Tgd daraa n melhii hadan deer ochson. Bid hediig hadruu avirahad tsasaar shuurch bsan.
Tgsn ch gsn bid nar shantraagui batting eyelashes
tiimee.............shuurgand eher tataad l....jinheneesee erch hucheer tseneglegdsen. Gaihamshigtai bsan. Tgd zorison gazarluugaa hudulsun duu. Tend yamar bsniig uuriinhuu blogt bichheer nuutsulluu...
Za tgd ene ayalaliig sanaachilsan Boloroodoo talarhalaa big hug
Tgd bas neeree butsahdaa chingesiin hushuuguur orson.....
Javar tachignasan huiten uvul, iluu goyo setgegdel turuuldeg ym bna lee. Haashaa ch harsan tsagaan tsas, tsenher tenger, undur undur hadnuud, nutsgen modod, tend niseh gants shaazgai, hen ch gishgej amjaagui tsagaahan tsas.......serun tungalag agaar
Бичсэн: Pagmaa цаг: 15:24, 2009-02-18 | Холбоос | |


Хайрын сүм, Монголын Таж махал гэж нэрлэж болмоор.Үнэнч сэтгэлийн билэгдэл.
Үнэнч хайр гэж ямар сайхан зуу зуун жил дурсагддаг юм бэ гэж бахархмаар.
Чухам л нэг тийм хайрламаар Тэгвэл л нэг амьдарсан болмоор!
Үхсэн ч үнэнчээр явсаар үх гэж нэг сайхан үг байдаг. Монгол хүний уугуул чанар бол үнэнч байх юм. Марко Поло харуул дээр унтаж байгаад өөрийгөө харуулд гарахдаа унтсан гэдгээ хэлээд цаазлуулж байсан нэг Монгол цэргийн тухай гайхаш тасран бичсэн байдаг.
Миний хувьд л лав мартагдашгүй сайхан байсаан. Мартагдашгүй мөчүүд байсан.
Чамайгаа үнэнчээр хайрласаар үхэж чадах юм бол би нэг хүн шиг амьдарлаа даа, гэж өөртөө хэлэх юм байна гэж бодсон. 
Амьдралдаа сэтгэл хангалуун үхнэ гэдэг бол харин амьдарч чадсан  хүний гайхамшигт бахархал юм шиг.
Бичсэн: Amaraa цаг: 14:18, 2009-02-18 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax