2015-06-23
1978 хоног
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.
2010-01-22
Хязгаар
 
Хязгаар үгүйн тод нар
Хил үгүй ертөнцөд уусана.
Санаанд огт ороогүй хээнцэр, чамин үүлс ихсэнэ
Хэт их манан дундаас 
Амжиж атгасан миний шинэ ертөнц 
Би улам цааш алхах юм
Бид хоёр бүр дээшээ нисэх юм
Би чамд хайртай
Эх дэлхий минь!



                                                                                         Зураг sleevage.com
-ээс ...
2010-01-07
Чамаас өөр хэнийг ч хайрлахгүй

Шүлэгийн энэ хэсэг энэ зурганд зохихоор юм байна.

...Чиний дэргэд өвс болоод дэрсийг үлээгээд Лимбийг би эгшиглүүлнэ...
...Чиний дэргэд өвс болоод жимбүүрийн ялгааг үл мэднэ
   Чиний дэргэд үхэл болоод мөнхийн дуу үл зохино...



Сүүлийн үед блогоороо шагайсангүй, хааяа учир зүггүй блогоо нээгээд бичмээр санагддаг ч нээнгүүт толгойд бсан түм буман хашиграанууд ор тас зугтаад алга болно. Ойрд театрт очсонгүй, энэнтэй холбоотойн байх гэж бодлоо гэнэтхэн. 
 
 

     

...
2009-12-08
Зохион бичлэг

Яг үнэндээ энэ сэдэв миний сонирхол биш, тийм авьяас ч надад байхгүй, зүгээр л санал бодлоо нэмэрлэе гэж бичсэн билээ. Та хэрвээ цаг гаргаад уншиж байгаа бол үйлчлүүлэгч хийгээд үйлчлэгч 2 талын аль алинд нь өөрийгөө тавиад санал бодлоо надтай хуваалцаарай. Уг бичлэг нь банкны талаас бичсэн тул та өөрийгөө банк гэдгээр төсөөлж уншаарай.
 

Харилцагчийн үйлчилгээ

 /Зохион бичлэг/

       Нэг ч харилцагчгүй банк гэж үгүй харин ямар ч банкинд үйлчлүүлж үзээгүй харилцагч гэж бий шүү. Тэд биднийг биш, бид тэднийг хайж олох хэрэгтэй. Үүний төлөөнөө СЭТГЭЛ ТАТАМ харилцагчийн үйлчилгээг  бүрдүүлэе бан...

2009-10-31
Их Хүмүүн таньд би дахин дахин мөргөе
Их хүмүүн таньд би дахин дахин мөргөе.
Их хүмүүн таныг би дахин дахин бишрэе.



О. Дашбалбар
ЭХ ОРОН
Тэнгэрлэг эх орон минь тандаа мөргөмү
Тэнд энд хэвтэх чулуунд чинь үнэн оршдогт итгэмү
Амьд яваа минь таны гүн таалал гэмү
Аугаа их тандаа би өдөр бүхэн мөргөмү
Амьсгалах тоолондоо тандаа хүрч очму
Аньсан нүдэндээ ч би таныгаа харму
Сайн үйлээ би таныхаа төлөө хиймү
Саар мууг үйлдвэл таныхаа өмнө ичмү
Өвлийн өдөр цасан дээр хэвтэхдээ
Өнгөт хялмаа гялалзан гялтагнахыг ажму
Орчинд минь хичнээн амьтан буй гэвээс тэд бүгд таных буюу
Одоо би таны нүдээр л бусдыг харму



Эх орон минь таны хүч л надад шингэснээ...
2009-10-03
Дэлхий нийтийн анхааралд...



2009 оны наймдугаар сар Мексикийн бага хурал.

Эрхэмсэг хүндэт зочид, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид, илтгэл тавихаар хүрэлцэн ирсэн болон бага хуралд оролцож байгаа бүх хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Санаа зовниж явдаг дэлхийн иргэн хүнийхээ хувьд би  та бүхэнтэй мэндчилж байна. Хүн төрөлхтний хайрт гэр болсон үзэсгэлэнт, сайхан гаригийнхаа сайн сайхны төлөө зүрх сэтгэлээ нээн, өнөөдөр энд хүрэлцэн ирсэн та бүхэнд би мэхийн ёсолъё. Цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан дэлхийн дулаарлын тулгамдсан асуудалд анхаарал хандуулж, Мексикийн Веракруз хотноо энэ бага хурлыг өнөөдөр зохион байгуулж ба...

2009-09-24
3 жил

Блог минь мэндлээд 3 жил болчихжээ. Анх 2006 оны 9-р сарын 24-нд нээж байсан байх юм.  Миний ертөнцийн аз жаргалтай үйдлүүдийн нэг болсон блог минь 3 нас хүрлээ. Блогтоо аль болох сайхан мэдрэмжээ илэрхийлэхийг бодож, сөрөг биш дандаа эерэг зүйлсийг бичиж, тэмдэглэхийг  хичээдэг билээ. Хааяахан оруулдаг миний бичлэгүүдийг уншиж, саналаа хэлж, сэтгэгдэлээ үлдээж, урам өгдөг, миний ертөнцөд хэсэгхэн саатдаг блог андууд та нартаа  баярлаад барахгүй.   Мөн Блогмн-ийнхэндээ үргэлж баярлаж явдаг шүү.

 
                                                          

...
2009-09-24
Төгөлдөр эхлэл
Төгөлдөр Эхлэл
Төгөлдөр сайхан эхлэл бүр гуниглахаас эхлэнэ.

 

Хайруу, халуун, шуурга бүгд ард үлдэж
Гунигтай олон өнгөөр
Намар инээхийг  харж байна
Ингэж нэг сэтгэл тэнийлээ...гуниглах яасан тансаг гээч...


Навч, бороо хоёр
Намайг чамруу дөхүүлсэн.
Ингэж нэг дотор уужирлаа...



Намаргүй би гуниггүй, хэцүү
Бороогүй намар гуниггүй, хэцүү...
Ингэж нэг намар ирэх гэж, санаа амарлаа.










...