2008-12-03
Учир иймээс, магадгүй энэ шүлэг төржээ . . .

Марина Цветаева хуучирах болоогүй байна
Миний унших дуртай номуудын нэг бол түүний түүвэр байдаг. Саяхан номуудаа үзэж байтал ойрд нээж хараагүй нэг ном маань гараад ирлээ. Ойрд уншаагүйгээ сая л саналаа. Түүний шүлгүүд бараг 100 жилийн өмнөх гэхэд хуучирсан шинж огт алга, тэр нь Цветаева хүний сэтгэлгээний шинж чанарт  нэвтэрч бичдэг бсантай холбоотой байх.


1913 оны 5-р сар

Коктебель
 

Орчлонд би найрагч гэдгээ ч ажраа нь үгүй,

Орь залуудаа бичсэн анхилхан шүлгүүд минь

Оргилуураас садарсан усны цацраа,

Огторгуйд цойлсон пуужингийн гялбаа.

Одой биет албин чөтгөрүүд шиг

Онгон шүтээн, зүүдийг минь ч үймүүлж

Ойворгон нас, үхлийг ч ёрлосон

Огтоос уншигдаагүй тэр шүлгүүд

Тоостой лангуунд дараастай хэвээрээ

/Тоож хэн ч аваагүй янзаараа/

Эрдэнэт дарс адил миний шүлгүүд

Ээлжээ ирэхэд үнэлэгдэх нь магад.


                  
                                        ---*---*---*---*---*---

Танд зөвлөхөд:

1.      Эхлээд шүлэгийг унш

2.      Дараа нь тайлбарыг унш

3.      Тэгээд дахин шүлгийг унш

 


 

Та над сэтгэлтэй биш тань тааламжтай байна

Танд би сэтгэлтэй биш минь тааламжтай байна

Хөлийн маань доорх нүсэр дэлхийн бөмбөрцөг

Хорвоод хэзээ ч хөсөр явчихгүй нь над тааламжтай байна

Тоглоом хийж үгээр наадам болголгүй

Томоогүй, хөгжөөнтэй  байж болдог нь над тааламжтай байна.

Тохой ханцуй дөнгөж шүргэмэгц л

Толгой эргэж нүүр улайхгүй байж болдог нь над тааламжтай байна

Та дэргэд минь өөр бүсгүйг

Тайван чөлөөтэй тэвэрдэг нь над бас тааламжтай байна

Таныг биш өөр хүнийг үнссэн нүгэлдээ би

Тамын халуун тогоонд түлэгдэхгүй минь тааламжтай байна

Энхрий нэрийг минь, миний хонгор, та

Эргэх цагийн алинд ч, дурсдаггүй нь бүр ч тааламжтай байна…

Маны толгой дээр лам багш сүмийн нам гүмд

Маань хэзэ ч уншихгүй нь над тааламжтай байна

Намуун тайвнаар шөнийг өнгөрүүлдэгт минь

Нар жаргах үер бид ховорхон учирдагт маань

Надтай хамт та сарны доор зугаацдаггүйдээ

Нарлаг тэнгэр биднийг хамт ивэдэггүйд маань

Даанч та над сэтгэлтэй биш дээ.

Даанч би танд сэтгэлтэй бишид минь

Өөрөө ч мэдэлгүй та өөрт минь хайртай болсонд

Өр зүрхнээсээ танд гараа сунган таларханам. 

 Тайлбар: Хожим өөрийн эгч А. И. Цветаевагийн нөхөр болсон  М. А. Минцд хандаж бичжээ.


                                                           ---*---*---*---*---*---


Ганцхан мөр шүлэг цээжээр мэдэхгүй,

Ганган минжин өмсгөлд булхаж

Гартаа Пушкины зүрхийг ноолох

Гончарова

Урт нарийхан хөмсгөөрөө

Уян наалинхай аашаараа

Алдаршиж мөнхрөх нь

Аз уу?аль гуниг уу.

Тэнгэрлэг шүлэг сонсолгүй

Тэнэгэр магнайтай аминдаа гунхаж

Сар шиг, өд шиг, торго шиг харагдаж

Санаашран гунихын цагт уруулаа хэмлэж

Лайт авсан дотроосоо

Ланскойг хожим дурсах нь

Үнэн зүүд үү, үүрдийн үгэл үү.

 

Тайлбар: М. Цветаева Гончароваг  “Тэрээр зөвхөн гоо үзэсгэлэн, өөр юу ч биш. Ухаан ч үгүй, авьяас ч үгүй гоо үзэсгэлэн. Илд мэт гоо үзэсгэлэн, тэгээд  тэр илд найрагчийг цавчлав” гэж үздэг байжээ.

Гончарова бол гоо үзэсгэлэн!

Пушкин бол суу билиг!

Бүх юмны цогцлол болсон суу билиг хоосон зүйл рүү татагдаж дэвэрсэн ачааллаа хөнгөлөхийг оролдож байв гэжээ.

Гончарова Пушкиныг нас барсны дараа П. П. Ланско гэгч генералтай суужээ.




                                              ---*---*---*---*---*---


Духан дээр үнэсвэл зовуур арилна.

Духан дээр чинь үнсэе

Нүдэн дэр чинь үнэсвэл нойр бөхжинө.

Нүдэн дээр чинь үнсэе

Уруул дэр чинь үнэсвэл цангаа гарна.

Уруул  дээр чинь үнсэе

 Духан дэр чинь үнэсвэл дурсамж мартагдана.

Духан дээр чинь үнсэе


Миний бодлоор энэ тойрог хэлбэрийн шүлэг бололтой. Эхлэл төгөсгөл 2 нь холбогдож байна. Дурсамж тэгээд зовиур гэж үү?Одоогоор мэдэх юм алга…


Бичсэн: Boloroo | цаг: 15:33 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(5)
Сэтгэгдэл:


Духан дээр нь үнсэж дурсамжийг нь мартуулчихаар дахиад л бүх юм цоо шинээр эхлээд, дахиад л анх үнсэж байгаа юм шиг гоё, дахиад л бяцхан зовиур байвал тэр нь арилаад л гэх мэт.  Өдөр бүхэн нар мандахыг хараад өчигдөр харчихсан нар шүү дээ гээд тоомжиргүй хандах биш өчигдөр харсан шигээ гоёыг олж харах юм бол сайхан гэж боддог юм яг тэрэн шиг л. Хайртай хүнээ өдөр болгон хараад уйдахгүй байх шиг ч юм уу
Бичсэн: Amaraa цаг: 18:35, 2009-01-06 | Холбоос | |


Батаа123 Ах хөө уншсанд баярллаа.
Та бүхэн сэтгэгдэл үлдээсэнд гялалоо.
Бичсэн: Boloroo цаг: 15:35, 2008-12-08 | Холбоос | |


сайхан шүлгүүд бна
сайхан шүлгүүд оруулжээ
өдий хугацааны дараа ч үнэ цэнэ нь хэвээрээ байна гэдэг гайхалтай шүү

нэг ийм сайхан чөлөөтэй сэтгэдэг болохсон, тархины задаргаагаа мулталмаар харин яаж хэхэ
Бичсэн: bataa123 цаг: 16:21, 2008-12-05 | Холбоос | |


ойрд ерөөсөө шүлэг уншаагүүн байхчин вээ сайхан л байлааа.
Бичсэн: american boy цаг: 02:27, 2008-12-04 | Холбоос | |


вов
амжилт хүсийй
таалагдлаа блогчинь
эсүүл шал өөр юм....
Бичсэн: g84 цаг: 17:14, 2008-12-03 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax