2009-01-20
Мазаалайг яаж аврахуууу?
Монгол орны нэн ховор амьтдын тэргүүн эгнээнд байгаа Мазаалайн тухай өчигдөр нэгэн багшаар яриулаад, өрөвдөх, хайрлах зэрэгцээд энэ талаар богинохон зүйл бичиж суунаа.

Манай оронд 16-19хэн ширхэг байгаа бөгөөд энэ 3-4 бүл гэсэн үг юм. Говийн минь баавгай гэж нэрлэгддэг энэ амьтан хэт цөөхөн, сөнөх аюулд өртөөд байгааг хүн бүр сонсож, дуулсан болов уу.
Бараг л мөхөл нь ирчихсэн байна гэж хэлж болмоор, учир нь тоо толгой цөөнтэй, хоорондоо мэдээлэл дамжуулах боломжгүйгээр холдсоноос үржил үгүй, цус ойртож энэ гени мөхөхөд дэндүү ойрхон байгаа.

Мазаалайн зураг энд хйих гэсэн боловч жааха...
2009-01-13
Дэвшүүлэе
2009-01-13
....Ийгээд нэг шүлэг уншиж өгөе....
 
Орчин тойронд минь хэн ч байхгүй атал
Огт би ганцаардахгүй байна
Хайртай чамайгаа мөрөөдөж байгаа болохоор
Хамаг ертөнц өнгөтэй сайхан байна


Үүрд биш, зуурдхан л холдсон болохоор,
Алс хол ч гэсэн чи бид хоёр
Ав адилхан юмыг нэгэн зэрэг дурсаж байгаа
Удаж төдөлгүй тэр өдөр болох нь магад,
Уярал баярын өдөр болох нь л магад...

...Алаг нүдны нулимстай бүгд урсаж одоход
Амраг сэтгэлд хайр л ганцхан үлдэнэ ээ...



...
2009-01-08
2009-01-08
     Болзоо

Би чамд очих нь очно
Бичсэн шүлэг минь
Цэцэг болж ургахын үес
Билэг авьяас минь
Эцэг болж төрөхийн цагс
Би чамд
Биегүй цэнхэр
Манан болж очно
Бийргүй цагаан
Будаг болж очно


Найз нь чамд очих нь очно
Нас минь цас болж
Намайг чамайг бүрхэх үес
Нар минь өвс болж
Надаас чамаас ургахын цагс
Чамдаа би
Чандаган цагаан
Үүл болж очно
Чарганы мөртэй
Цас болж очно

Чамтай уулзах
Цагаа би таарууллаа
Хавар гандсан цэцэгс
Намар ургана гэж
Хан тэнгэрээс газар руу
Навчис нахиалана гэж
Зуд нүүрэлдэг өвлөөр
Бороо шиврэнэ гэж
Цагаа би түлхлээ...
Чамайг би хүлээнэ ээ.
Т. Зөнбилэг


            


...
2009-01-07
Юу болсоныг мэдэх гэж 60 жил хүлээлээ

"Юу болсоныг мэдэх гэж 60 жил хүлээлээ" гэсэн үгээр эхэлдэг энэ номыг саяхан хамаг мэдрэлээ нэг зүгт болгоод уншлаа. Илүү өмнө уншаагүйдээ бараг харамсаж байлаа.
Нилээн хэдэн хоног үйл явдал, дүрүүдийн дунд нь бараг амьдарч байлаа.
Сүүлийн үед уншсан номууд дотороос надад ингэж сэтгэгдэл төрүүлсэн ном цөөхөн гэж хэлэхэд бараг болох байх шүү.
Ер нь бидний багаасаа уншиж ирсэн зохиолууд дотор энэ сэдвээр үнэнд ойр бичсэн ном зохиол цөөхөн байдаг байх.
Хүүхэд, залуус бид эх орныхоо түүхийг, болж өнгөрсөн үйл явдлуудыг их олон талаас нь, үнэн зөвөөр нь мэдэж, өвөг дээдсээ үнэнээр нь дурсаж...
2009-01-05
2009 оны эхний бичлэг
                    Хүсэл минь...
-Дөнгөж сая бодсон бодлыг минь бурхан өршөөг,
-Бодхоос чинь өмнө уучилсан охин минь
-Тэр намайг ойлгоогүй байх өө
-Үгүй ээ,Хэтэрхий их үзэн ядалт, хэтэрхий их хайр бол зовлон билээ. Нэг нь эерэг зүйлийн туйл, нөгөө нь эсрэг талын туйл. Тэрийг чи маш сайн мэддэг шүү дээ.
-Тэг дунд нь би зогсож чадахгүй байна
-Тэр бол амьдрал охин минь



...
2008-12-03
Учир иймээс, магадгүй энэ шүлэг төржээ . . .

Марина Цветаева хуучирах болоогүй байна
Миний унших дуртай номуудын нэг бол түүний түүвэр байдаг. Саяхан номуудаа үзэж байтал ойрд нээж хараагүй нэг ном маань гараад ирлээ. Ойрд уншаагүйгээ сая л саналаа. Түүний шүлгүүд бараг 100 жилийн өмнөх гэхэд хуучирсан шинж огт алга, тэр нь Цветаева хүний сэтгэлгээний шинж чанарт  нэвтэрч бичдэг бсантай холбоотой байх.


1913 оны 5-р сар

Коктебель
 

Орчлонд би найрагч гэдгээ ч ажраа нь үгүй,

Орь залуудаа бичсэн анхилхан шүлгүүд минь

Оргилуураас садарсан усны цацраа,

Огторгуйд цойлсон пуужингийн гялбаа.

Одой биет албин чөтгөрүүд шиг

Онгон шү...

2008-12-01
Зугтсан хүмүүс эргэж ир

American boy -ийн  https://ehlel.blogmn.net/17695/?#c36277 бичлэгийг уншаад төрсөн сэтгэгдэл.
Үнэндээ бол гадаадад бгаа монголчуудын ихэнх нь бэрхшээлээс зугтаж бгаа гэхэд 90хувийн үнэн бх шүү. Эх орны минь хөгжилийн хамгийн чухал, эгзэгтэй, залуу хүний оюун ухаан, хүч хөдөлмөр шаардаж, нэхэж бгаа үе бол өнөөдөр шүү дээ. Ийм үед гадагш зугатаах хэрэг бна уу?     мэдээж мэдлэг, боловсрол, соёл авчирч бгаа олон хүн бгаа ч түүнээс илүүгээр хариуцлагаас зугатааж бгаа маш олон хүн бна. Монголын хөгжилийн эгзэгтэй энэ үеийг нуруун дээрээ үүрч хөдөлмөр, оюунаа шавхаж бгаа олон схан залуучууд эх о...
2008-11-28
Амьсгалах минь

Nadad ogson mash olon belgenuud dotoroos hamgiin hairtai beleg bol ene ug  bdag.
Hamgiin hetsuu uydee ch, hamgiin jargaltai uydee ch neg unshichihad buh zuil shan bolchdog tsaanaas buur.
Ene ugiig nadad zoriulj helsen, bichsen 2 nzdaa bayarlla ho.
2006 onii to.odoroor ogson sanagdaj bna, haaya neg sohoj harj uram avna,
Hamgiin nandin, shan beleg bol medeej nom bdag, tegeed deerees n zoriulj bichsen ug gedeg buur shan,
Ugeer uhaajdag, amisgaldag bidend bol...



 Photo by TBLRT

minii amidrald namaig hamgiin berhsheel ihtei uyed sergeej, uhaajuulj, demjij bsan hedhen toonii ugni...