2009-09-03
Салхиар ганхах цагаан өвсөнд ч амь нас минь буй Сайхан эх орон минь
Салхиар ганхах цагаан өвсөнд ч амь нас минь буй Сайхан эх орон минь
Зуны амралт минь сайхан өнгөрлөө. Тайлбарлаж, танилцуулж бичие гэхээр муухай болгочих гээд байгаа санагдаад, ганц хоёр зураг тавиад чимээгүй хараад, бодоод сууя...САЙХАН гэхээс өөр үг орж ирэхгүй...чимээгүй нүдээ аниад төсөөлөөд суусан нь хавьгүй илүү санагдана...ЭХ ОРОН МИНЬ ДУУ ШИГ САЙХАН...


                                                                           Өмнөговь-Хонгорын элс
Алган дээрээс минь элс гоожих шиг
Алгуурхан өдөр хоног урсч байна
Аниргүйн дунд хад чулуу элэгдэж
Аяархнаар гол ус эргээ долоож байна


            ...
2009-07-26
АМЬДРАЛ бол АЯЛАЛ, бас СОНГОЛТ юм.
Зарим үед хүсээд ч олдохгүй зүйл зарим үед зүгээр л хүрээд ирдэг нь гайхалтай. Тэр үед нь харин хамгийн чухал зүйл СОНГОЛТ болж хувирдаг. СОНГОЛТ гэдэг тэр чигээрээ боломж, аз завшаан эсвэл алдагдсан боломж. Өдөр бүр тулгарч байдаг түм буман сонголтууд дундуур туучиж гарах ухаан, арга мэх, хүсэл сонирхол, мөрөөдөл нь ЧИ ӨӨРӨӨ.

БИ ХЭН БЭ? гэдгийг ойлгохын тулд яг одоогийн, өнөөдрийн амьдралаасаа холдоод, хол яваад эсвэл дотогшоо чимээлээд нэг үздээ. Яг одоо намайг тойрсон олон асуултууд, олон ажилуудыг бүгдийг нь орхиод өөрийгөө чөлөөлөөд, энэ биеэ, оюунаа суга татаад нэг зугтаачихвал буруудах ...
2009-03-12
"Ногоон нүдэн лам" номыг уншсан хүмүүсийн анхааралд!

Ц.Оюунгэрэл, түүний нөхөр Жеффри Л.Фолт нарын Ногоон нүдэн лам номын зохиогчид, уншигчдын уулзалт хэлэлцүүлэгт хүрэлцэн ирж амралтын өдөрийнхөө нэгээхэн хэсгийг оюунлаг орчинд өнгөрүүлэн мэдлэг оюунаа өргөжүүлэхийг  урьж байна.

 

 

 

Уулзалт: 2009 оны 3 дугаар сар 14 бямба гараг 13 цагаас

 

 

 

Уулзалтын агуулга:

 

 

 

Ногоон нүдэн лам номын Номын хэлэлцүүлэг”
  Зохиогчын номын талаар болон бусад сэдвээр товч лекц Оролцогч залуусын зохиогчоос асуух Ногоон нүдэн лам номын талаар болон түүний бусад бүт...
2009-03-02
Хавар чи!
 
Хавар чи!
Унасан навчсийг минь мартуулж чадахгүй
Хамгийн эхлээд намар шүү дээ, Чи биш.
Цэцэгс өнгөөрөө бөхөлзөөд хэрэггүй
Шар навчис ертөнцийн үнэр болохоор, Надад илүү.
Уярам зөөлөн салхи,
Хүйтэн бороотой хамт
Би “алхаж-гуниглах” минь.
Буцаад л явчихдаг шүү дээ, Хавар чи!
Намрын гуниг харин
Надаас холдож зүрхэлдэггүй юм. 
vasi.net-ээс зургийг
...
2009-02-18
Хичээнгүй-Амирлангуй гүнж
Гэгээн Валентины өдрийг манайхан тэмдэглэдэг болоод нилээн олон жил болж байгаа ч үнэндээ надад огт таалагддаггүй юм. Гэгээн хайрын өдөр гэдэг утгаараа сайхан ч......уг нь зүгээр л дээ. Гэхдээ л би Валентин гуайг танихгүй гэмээр санагдаад байдаг юмоо. Ер нь бол сэтгэл хөдөлдөггүй юм.
Энэ жил гэнэт дээрээс гэдэн хөдлөөд


     Сүмийн зуны дүр төрх нь гоё ч өвлийх нь бас өвөрмөц л байсан

Яагаад заавал танихгүй тэр хүнийг дурсаад л...байснаас өөрийсдийнхөө түүхээс,  ойроос хайрын тухай сайхан дурсамж хайя гэж бодсон юм.
Би "Гүнж"-ийн сүмд анх очиж үзсэнийхээ дараагаас боломж л олдвол э...
2009-02-09
Харамч
Чиний гэгээ надад
      тодоос тод сонсогдохын
Чимээгүй уйлах нь хүслэн...
Чийгт бороо нь үнэр...
Чинагш дуслах нь аялгуу...
Ийм цагийн жаргал...
Надаас хааяа урсахын

     Хамгийн чанга хэнгэргийг
Хамгийн зөөлнөөр дэлдүүлж,
Хамгийн сайхан цэцэг
Хайрын амтаар дэлбээлэхын

    Хайрын тухай би гоё шүлэг уншлаа
Харин түүнээс ч илүүг
Харамлаад бичиж чадахгүй...




...
2009-02-02
Хорвоод хамгийн хэцvv юм гэвэл зvгээр суух
"... Хорвоод хамгийн хэцvv юм гэвэл зvгээр суух гэж би боддог. Юу ч бай хийх л хэрэгтэй. Хэний ч хийгээгvй ажлыг хийх хэрэгтэй. Орчлон хорвоо уудмыг бодож их vйлс бvтээхийн төлөө тэмvvлцгээ. Хохирохоос бvv айцгаа.  Мэдээж шинийг эрэлхийлэн тэмvvлэгчид ганцаарддаг тал бий. Энэ л жинхэнэ амьдрал болой."

Хамгийн хайртай номныхоо хэсгийг саяхан олж уншаад, хэсэгхээныг нь ч гэсэн хүмүүст бас уншуулах хүсэл төрлөө.
Уншаагүй хүн бараг бхгүй байх...ааа гэхдэээ...дахин дахин унших ёстойгоо мартчихдаг олон хүн байгаа байх.
Дахин нэг сануулахыг хүссэн юм зүгээр. Энэ ном бол Ким Ү Жүн-ны гэхээр л ш...
2009-01-23
Гайхширал
 
 
-Намайг нэг сонсооч…
-Мэдээж хэрэг
 
                                                                                                               хуулж авсан зураг

-Хайгаад хайгаад оллоо зүрх минь эцэстээ
-Нуугдах хэрэггүй байсын чи эхлэлээсээ
-Хан оргилд тэмүүлэхийн зүрх минь эхлэлээсээ
-Гуниглаж чаддагаа мэджээ чи эцэстээ


...