Оосоргүй нэгэн хүслэн билээ Би,
Бижийтэл ярайсан одод билээ Би,
Биеэрээ дүүрэн гэрэл билээ Би...
Шүлэгийн энэ хэсэг энэ зурганд зохихоор юм байна.
...Чиний дэргэд өвс болоод дэрсийг үлээгээд Лимбийг би эгшиглүүлнэ...
...Чиний дэргэд өвс болоод жимбүүрийн ялгааг үл мэднэ
Чиний дэргэд үхэл болоод мөнхийн дуу үл зохино...
Сүүлийн үед блогоороо шагайсангүй, хааяа учир зүггүй блогоо нээгээд бичмээр санагддаг ч нээнгүүт толгойд бсан түм буман хашиграанууд ор тас зугтаад алга болно. Ойрд театрт очсонгүй, энэнтэй холбоотойн байх гэж бодлоо гэнэтхэн.
Яг үнэндээ энэ сэдэв миний сонирхол биш, тийм авьяас ч надад байхгүй, зүгээр л санал бодлоо нэмэрлэе гэж бичсэн билээ. Та хэрвээ цаг гаргаад уншиж байгаа бол үйлчлүүлэгч хийгээд үйлчлэгч 2 талын аль алинд нь өөрийгөө тавиад санал бодлоо надтай хуваалцаарай. Уг бичлэг нь банкны талаас бичсэн тул та өөрийгөө банк гэдгээр төсөөлж уншаарай.
Харилцагчийн үйлчилгээ
/Зохион бичлэг/
Нэг ч харилцагчгүй банк гэж үгүй харин ямар ч банкинд үйлчлүүлж үзээгүй харилцагч гэж бий шүү. Тэд биднийг биш, бид тэднийг хайж олох хэрэгтэй. Үүний төлөөнөө СЭТГЭЛ ТАТАМ харилцагчийн үйлчилгээг бүрдүүлэе бан...
2009 оны наймдугаар сар Мексикийн бага хурал.
Эрхэмсэг хүндэт зочид, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид, илтгэл тавихаар хүрэлцэн ирсэн болон бага хуралд оролцож байгаа бүх хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Санаа зовниж явдаг дэлхийн иргэн хүнийхээ хувьд би та бүхэнтэй мэндчилж байна. Хүн төрөлхтний хайрт гэр болсон үзэсгэлэнт, сайхан гаригийнхаа сайн сайхны төлөө зүрх сэтгэлээ нээн, өнөөдөр энд хүрэлцэн ирсэн та бүхэнд би мэхийн ёсолъё. Цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан дэлхийн дулаарлын тулгамдсан асуудалд анхаарал хандуулж, Мексикийн Веракруз хотноо энэ бага хурлыг өнөөдөр зохион байгуулж ба...