2006-09-24
Эхний өдөр

Сайн байцгаана уу?

Уншдаг, бичдэг нийт хөдөлмөрч залуучуудаа!

Хамгийн анхныхаа бичлэгийг оруулж байгаадаа их баяртай байна.

     Үнэндээ бол блогийн талаар энэ зун л мэддэг болсон бөгөөд өөрөө хөтөлдөг болохыг хүсэж байсан юм. Хүсэл минь биелэж байна.

Хүний амьдралд өдөр бүр л шинэ зүйл нэмэгдэж, өдөр бүр л шинэ зүйлийг сурч, мэдэж, хийж бүтээж байх шиг аз жаргал үгүй.

     Өнөөдөр миний хувьд энэ нь шинэ зүйл бөгөөд, яг энэ мэдрэмжийн хувьд эхний өдөр байлаа...   

 

Бичсэн: Boloroo | цаг: 15:59 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


Хуучирч байгаа бид...

Хуучирч байгаа бид...

Хуанлийн хуудсууд цаг хугацааг төлөөлж
Хуучирсныг биш шинэ рүү биднийг хөтөлж байна
Хэн ч мэдэхгүй тэр шинэ учралууд
Хэний дур зоргоор амьдралаар минь нэвт зорчино вэ?

Чиний авчирсан шинэ бүхэн
Чимээгүйхэн намайг хуучруулж байна
Чи бид хоёр эсрэг тэсрэг үү?
Чи л миний эсрэг бүтээгдсэн юм болов уу?

Цаг хугацаа надаас холдох дуртай
Цаг хугацаа намайг хоцрох дуртай гэж боддог
Цар хэмжээ минь түүний энд хүрэхгүйгээ мэдэрч
Хуанлийн хуучин хуудсуудаа санаа алдан үддэг би

Хуучин ч бай, шинэ ч бай чи бидэн адилхан
Хуанли минь намайг түр зуур ч гэсэн хуураад өгөөч, зогсоод өгөөч...
Хуучирч байна би
Хуучирсан хуанли шиг л...хуучирч байна даа бид.



Зассан: a3xvv хэзээ: 2006-Sep-30 07:05
Бичсэн: a3xvv цаг: 15:03, 2006-09-30 | Холбоос | |


Congratulation ..... Good luck
Баяр хүргэе.
Өөрийн гэсэн блогтоо болсонд, түүнийгээ эхлүүлсэн баяр хүргэе.

Амжилт хүсье.
Блогоо удирдах, зохицуулах, өөрийгөө хөгжүүлэх их үйлсэд тань амжилт хүсье.
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 14:02, 2006-09-26 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax