Зарим үед хүсээд ч олдохгүй зүйл зарим үед зүгээр л хүрээд ирдэг нь гайхалтай. Тэр үед нь харин хамгийн чухал зүйл СОНГОЛТ болж хувирдаг. СОНГОЛТ гэдэг тэр чигээрээ боломж, аз завшаан эсвэл алдагдсан боломж. Өдөр бүр тулгарч байдаг түм буман сонголтууд дундуур туучиж гарах ухаан, арга мэх, хүсэл сонирхол, мөрөөдөл нь ЧИ ӨӨРӨӨ.
БИ ХЭН БЭ? гэдгийг ойлгохын тулд яг одоогийн, өнөөдрийн амьдралаасаа холдоод, хол яваад эсвэл дотогшоо чимээлээд нэг үздээ. Яг одоо намайг тойрсон олон асуултууд, олон ажилуудыг бүгдийг нь орхиод өөрийгөө чөлөөлөөд, энэ биеэ, оюунаа суга татаад нэг зугтаачихвал буруудах юун. Ингэсний дараа бүх зүйл дараагийн алхамд шилжиж, хэтэрхий амархан зүйлд гашилж явсанаа мэдрэнэ.
АМЬДРАЛ бол АЯЛАЛ, СОНГОЛТ бас АМЖИЛТ юм.
Огторгуй шиг уужим билээ Би,
Оосоргүй нэгэн хүслэн билээ Би,
Бижийтэл ярайсан одод билээ Би,
Биеэрээ дүүрэн гэрэл билээ Би...
Оосоргүй нэгэн хүслэн билээ Би,
Бижийтэл ярайсан одод билээ Би,
Биеэрээ дүүрэн гэрэл билээ Би...