Монгол орны нэн ховор амьтдын тэргүүн эгнээнд байгаа Мазаалайн тухай өчигдөр нэгэн багшаар яриулаад, өрөвдөх, хайрлах зэрэгцээд энэ талаар богинохон зүйл бичиж суунаа.
Манай оронд 16-19хэн ширхэг байгаа бөгөөд энэ 3-4 бүл гэсэн үг юм. Говийн минь баавгай гэж нэрлэгддэг энэ амьтан хэт цөөхөн, сөнөх аюулд өртөөд байгааг хүн бүр сонсож, дуулсан болов уу.
Бараг л мөхөл нь ирчихсэн байна гэж хэлж болмоор, учир нь тоо толгой цөөнтэй, хоорондоо мэдээлэл дамжуулах боломжгүйгээр холдсоноос үржил үгүй, цус ойртож энэ гени мөхөхөд дэндүү ойрхон байгаа.
Мазаалайн зураг энд хйих гэсэн боловч жаахан засвартай бх шиг бна. Зүгээр болохоор нь нөхөж оруулхаас
Мазаалай хүнтэй их адилхан авир гаргадаг бөгөөд хөлийн тавхай нь яг хүнийхтэй адилхан байдаг байна.
Сонирхуулахад мазаалай бажуун идэх дуртайгаас гадна Говийн ганц жимс хармагийг амтархан идээд согтож, агсам тавьж, хүнрүү чулуу мод авч шидлэх зэрэг сонин сонин зан ааш гаргадаг гэнэ шүү бүр. Учир нь хармаг нь халуунд хурдан эсгэлэн болдог тул Мазаалайг бол согтоочихдог юм шиг байгаан. хэхэхэ хөөрхийййййййн
Хятадууд л гэхэд паандаагаа яаж суртачилж, дэлхийн анхаарлыг татаж, хамгаалж аварч үлдсэн билээ. Бид ч гэсэн Мазаалайгаа яаж хамгаалах, юу хийх ёстойгоо бодоцгоож болох шүүдээ.
Мазаалайг яаж аврах вээээээ?Хүмүүсэээ...........
Мазаалайн тухай зарим нэг зүйлийг доороос уншиж болно:
1. http://eco.blog.banjig.net/post.php?post_id=122255
2. http://zuuniishuudan.news.mn/content/1333.shtml
3. http://www.agshin.mn/mazaalai/
4. http://mongoliaexpeditions.blog.banjig.net/post.php?post_id=95181
5. http://www.dailynews.mn/modules.php?name=News&file=print&sid=18925
гэх мэт маш олон хүн санаагаа зовоож л байгаан байна.
Огторгуй шиг уужим билээ Би,
Оосоргүй нэгэн хүслэн билээ Би,
Бижийтэл ярайсан одод билээ Би,
Биеэрээ дүүрэн гэрэл билээ Би...
Оосоргүй нэгэн хүслэн билээ Би,
Бижийтэл ярайсан одод билээ Би,
Биеэрээ дүүрэн гэрэл билээ Би...