2009-01-13
....Ийгээд нэг шүлэг уншиж өгөе....
Орчин тойронд минь хэн ч байхгүй атал
Огт би ганцаардахгүй байна
Хайртай чамайгаа мөрөөдөж байгаа болохоор
Хамаг ертөнц өнгөтэй сайхан байна
Үүрд биш, зуурдхан л холдсон болохоор,
Алс хол ч гэсэн чи бид хоёр
Ав адилхан юмыг нэгэн зэрэг дурсаж байгаа
Удаж төдөлгүй тэр өдөр болох нь магад,
Уярал баярын өдөр болох нь л магад...
...Алаг нүдны нулимстай бүгд урсаж одоход
Амраг сэтгэлд хайр л ганцхан үлдэнэ ээ...
Огторгуй шиг уужим билээ Би,
Оосоргүй нэгэн хүслэн билээ Би,
Бижийтэл ярайсан одод билээ Би,
Биеэрээ дүүрэн гэрэл билээ Би...
Оосоргүй нэгэн хүслэн билээ Би,
Бижийтэл ярайсан одод билээ Би,
Биеэрээ дүүрэн гэрэл билээ Би...