2009-01-08
2009-01-08
     Болзоо

Би чамд очих нь очно
Бичсэн шүлэг минь
Цэцэг болж ургахын үес
Билэг авьяас минь
Эцэг болж төрөхийн цагс
Би чамд
Биегүй цэнхэр
Манан болж очно
Бийргүй цагаан
Будаг болж очно


Найз нь чамд очих нь очно
Нас минь цас болж
Намайг чамайг бүрхэх үес
Нар минь өвс болж
Надаас чамаас ургахын цагс
Чамдаа би
Чандаган цагаан
Үүл болж очно
Чарганы мөртэй
Цас болж очно

Чамтай уулзах
Цагаа би таарууллаа
Хавар гандсан цэцэгс
Намар ургана гэж
Хан тэнгэрээс газар руу
Навчис нахиалана гэж
Зуд нүүрэлдэг өвлөөр
Бороо шиврэнэ гэж
Цагаа би түлхлээ...
Чамайг би хүлээнэ ээ.
Т. Зөнбилэг


            




Бичсэн: Boloroo | цаг: 14:27 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(4)
Сэтгэгдэл:


Сайхан шүлэг болсон шүү
Бичсэн: Зочин цаг: 17:46, 2009-01-27 | Холбоос | |


гоё бичсэн сайхан шүлэг байна оо.
маш их таалагдлаа. бүр гоё шүлэгнүүд оруулж байгаарай.

Бичсэн: Sukhee цаг: 23:28, 2009-01-12 | Холбоос | |


???? ?????
??? ?????? ??????? ?????? ????? ?????.
Бичсэн: ketchup цаг: 17:52, 2009-01-08 | Холбоос | |


Гоё шүлэг байна
Гоёхон чиг шүлэг байна уу даа
Гоёхон чимэг зураг байна уу даа
Өөр  хоорондоо үнэхээр л зохицоо юу даа
Өрцөн цаана нэг бүлээн юм үлдээчихэв үү дээ



Зассан: Amarmend хэзээ: 2009-Jan-9 01:38
Бичсэн: Amaraa цаг: 17:06, 2009-01-08 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax