"Юу болсоныг мэдэх гэж 60 жил хүлээлээ" гэсэн үгээр эхэлдэг энэ номыг саяхан хамаг мэдрэлээ нэг зүгт болгоод уншлаа. Илүү өмнө уншаагүйдээ бараг харамсаж байлаа.
Нилээн хэдэн хоног үйл явдал, дүрүүдийн дунд нь бараг амьдарч байлаа.
Сүүлийн үед уншсан номууд дотороос надад ингэж сэтгэгдэл төрүүлсэн ном цөөхөн гэж хэлэхэд бараг болох байх шүү.
Ер нь бидний багаасаа уншиж ирсэн зохиолууд дотор энэ сэдвээр үнэнд ойр бичсэн ном зохиол цөөхөн байдаг байх.
Хүүхэд, залуус бид эх орныхоо түүхийг, болж өнгөрсөн үйл явдлуудыг их олон талаас нь, үнэн зөвөөр нь мэдэж, өвөг дээдсээ үнэнээр нь дурсаж, суралцаж, залгамжлах нь хамгийн эрхэм нандин хүсэл байх ёстой гэдгийг илүү шаргуу, шамдуу мэдэрч байлаа зохиол дотор нисэж явахдаауншигч би.
Photo by TBLRT
Зохиогч Ц. Оюунгэрэл эгч болон түүний нөхөрт талархал илэрхийлэе. Дараагийн ботыг тэсэн ядан хүлээж байна.
Даян дээрхийн хүрээ, Даян дээрхийн Агуй, Үүрийн гол, арханы хөндий, Харуул ард, Эрдэм чадалтай том лам нар, Үнэнч хайр сэтгэл, Олон улаан туг, Үнэн сүсэг бишрэл, Харгислал, Амьдралын зураг, Авьяас билиг, Залуу нас, Өв уламжлал, Маршал, Хэлмэгдэл, Өнгө алаг цэцэгс....
Байгалын сайхан, зууны налгар, жаргалтай өдрүүд гээд цагаан өнгөөр миний сэтгэлд буусан энэ зохиолыг илүү олон хүн уншаасай гэж хүсэж бна.
Бас үүний мөрөөр нэг аялал хийх санаа төрчихсөн байгаа. Чадвал хүслээ биелүүлнэ гэж дотороо төлөвлөөд байнадаа.
Бүгд Сайн, Амгалан байг