Миний хөөрхөн дүүгийн хүсэл мөрөөдөл энэ дэлхийгээс том. Цэцэрлэгт байхаасаа л
-Миний дүү ямар хүн болох вэ? гэхээр
-Профессор болно гэнэ.
Ус буцалгаж, янз бүрийн юм хайлуулана, манинуудаа миний хумасны лакуудаар будна гээл янз бүрийн туршилт хийнэ. Хамгийн сүүлд л гэхэд PC-ны гар дээр крилл үсэг өөрөө хийгээд яажиг, жаажиг наацан бсан.
Олон янзын юм оролддог хирнээ хөл бөмбөгт бол амьнаасаа илүү хайртай. Юугаа ч зориулахад бэлэн. Дэлхий дээр зүүн хөлөөрөө хүчтэй цохилт хийж чаддаг 2хан хөл бөмбөгч байдаг, харин 3дахь нь би гэж ярина.
Photo by Amaraa
Орой ажилаасаа очиход бөөн хөл бөмбөг....тэгсэн тэгсэн тэгсэн, би тэгж цохисон, ингэсэн тэгсэн...ингэсэн тэгсэн...Рональдоо тэгж цохисон, Дэку ингэсэн....өөрөө тоголсон юм уу? TV-р үзсэн юм уу? PC тоголсон юм уу бүү мэд би заримдаа яриаг нь гүйцэт сонсохгүй муу эгч болохоороо учирыг нь олохгүй...чи цохисон юм уу?Пэпэ юу гэж юм хийнгээ хайхрамжгүйхэн асуугаад урмыг нь хугалана. 17 дугаартай Cristiano Ronaldo бол миний шүтээн гэнэ. Тэр бол жинхэнэ эр зоригтон гэж магтана.
Photo by Canon
Түүн шиг л талбай дээр нисэж байна гэж мөрөөдөх дуртай миний дүүгийн хүсэл, мөрөөдөл бүхэн мэдээж хэрэг торохгүй биелэх болноо.
Photo by Amaraa
Та нар бол жинхэнэ аваргууд.
Бяцхан зүрхэнд чинь агуу том хүсэл, мөрөөдөл байгаа болохоор өнөөдөрч та нар тэднээс дутуугүй аваргууд мөн шүү дээ.
Photo by Canon