Жин үдийн наран өөрийн бүхий л илч халуунаа зөвхөн над дээр л тусгаад байгаа мэт намайг нойрмоглож ядаж байгааг мэдсэн юм шиг улам илүү нозооруулхаар шийдсэн бололтой шараад л шараад л...ядаж байхад энэ тэмээний явдал нь хүртэл ядаргаатай нь аргагүй найган ганхана гээч.
Уг нь ч тэмээ унаад хэзээ ч дуусахгүй байх гэж бодмоор үргэлжилсэн их овгор, товгор, хотгор, гүдгэр толгодоо нүд салгалгүй ширтсээр, нөгөө л гэнэн бодлуудаараа өөрийгөө баясгаж, үе үехэн мягтайхан жуумалзан явах бол миний хийх дуртай ажилуудын нэг юмсан.
/Dornogovi-Mandah sum/
Би ч яахав угийн мэдрэл, мэдрэмж сайтай хүн тул энэ байдалдаа аль хэдийн дасаж, боломж олдсон дээр байгаль харж нүдээ баясгаад, өөрөө өөртэйгээ ярилцсан шигээ явна. За яахав жаахан наранд шарагдаал биз, жаахан борлоол биз, гэхдээ л их сайхан байна шүү гэсэн шигээ бодно, ер нь тэнд над чиг жаргалтай хүн алгаа. Үүнийг мэдрэх тусмаа улам ч жаргалтай болох шиг, цээж дүүрэн амьсгал аван, бахархууштай нь аргагүй инээд алдан, хүнгэнтэл сайхан санаа алдаал...
Миний яг арын тэмээний эгч энэ маягаар хэр хол явахын болоо, цангаад байна ус, халууцаад байна малгай, нухаад байна гэж үгэлсээр ард яваа нөхөрөө дуудаад миний өөртэйгээ ярих ярианд минь садаа болоод...заа яахав, орчиндооо дасан зохицох монгол чанараа алдсан юмнууд гэж дотроо хэлчээл, инээд алдлаа.
Харин ахмад аялагч Тээмка өвөө бол харин ч нэг манийн адил жаргалтай гэгч нь малилзаж,
Нар нь хур нь тэгширсэээээээн
Цаанаасааа, миний нутаааааг
Жаргал ундрах миний үү үү үү нутаааааааг аа
гэж зохиогоод байгаа юм уу?урд хойно нь оруулаад байгаа юм уу? дуулах, аялах хоёрын дундуур дуулдах төдий өөртөө дуулаад...сонсоод байвал сонсоод баймаарч юм шиг, тасралтгүй аялсаар бараг тэр чимээ байгалиас гараад байна уу гэлтэй эргэүзэхэд хүрээд сүүлдээ бараг түүнийг ч анзаарахгүй болж, наана нэг цаана нэг нөгөө аялгуу үе үе сонсогдох төдий боллоо.
...үргэлжлэл бий..