2008-11-18
Aldaagaa dahin neg uhaaraad uzev
 Шувууд үргэлж миний мөрөөдлийн зүг нисдэг Тэнд миний хайрын шилтгээн байдаг Шулганах нь надад ятгын аялгуу шиг сонсогддог Тэр дуу миний сэтгэлийг хөглөдөг Даль жигүүр дээр нь би санагалзалаа тээж Даанч холын амрагтаа илгээдэг Дарь эхүүдийн найрнаас тэр минь халамцуухан гарч Далавчаа дэвсээр хүрэх шувуудыг угтан саравчилдаг аа Далайн зүгээс зөөлөн бүлээн салхи сэвэлзэхэд Даашинзны нь энгэр задгайран намирдаг Давс амтагдсан шорвог салхинд дайж илгээсэн Дасаж дурлахын хүслэнд минь шилбүүрдүүлэн зогсдог оо Сарнайн галбир мэт уран цагаан гараараа Саран, нарны гадаргыг өхөөрдөнхөн илбэдэг Санагалзлыг минь тээсэн шувуудын уян нарийн жигүүр шиг Сайхан сормуус нь дэрвэлззхэд салхин бидэр үелздэг

Сайхан алаг нүд нь сормуусаа дэрвүүлэх агшинд Салхин бидэр үелзэхэд ертөнцийн сэтгэл хөдөлдөг Сарьдаг өндөр уулс үүлсээ шилгээж догдлоход Санаашралд автсан тэнгэрийн хөвгүүн асгарууланхан мэлмэрдэг Үүл хийгээд уул, далайн салхи, борооны эздийг ч Үл тоомсорлож тэр ганцхан намайг л боддог Үүнээс нь орчлон ертөнц уярал ухаарлыг олоод Өөрөө хөгжим болж намуухан эгшиглэдэг ээ Шувууд дандаа миний мөрөөдлийн газарт хүрдэг Тэнд эгэлгүй үзэсгэлэнт амраг минь байдаг Шулганах дуунд нь би хайраа шингээж Тэсгэлгүй, түүнийхээ сэтгэлийн гүнд хүргэдэг ээ
...хуулбар...
Бичсэн: Boloroo | цаг: 15:31 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


"-Тийм гэж уу? -Тиймээ..."
Шувууд үргэлж миний мөрөөдлийн зүг нисдэг
Шуурга хавсарга, шуугих салхийг сөрөн нисдэг
Шулганан ганганалданхан нисдэг
Шув шулуухан, эргэлт буцалтгүй нисдэг

Элин халин, дүүлэн хөөрөн нисдэг
Эрч хүч, гоо сайхныг илэрхийлэн нисдэг
Эх дэлхийгээ ямагт ширтэнхэн нисдэг
Эрэлхэг зоригтой нисдэг ээ...
Шувууд дандаа миний мөрөөдлийн газарт хүрдэг
Шуугинхан харванхан хүрдэг
Шуударсан бэрхшээл, шуухирсан зовлонг тэвчин хүрдэ:
Шугамдсан мэт эгц шулуунаар замнан хүрдэг

Эрхгүйеэ, хүрэхдээ л хүрдэг
Эцэж цуцаад, туйлдсан ч хүрдэг
Эндэж зарим нь осолдсон ч бусад нь хүрдэг
Эцсийн ганц нь ч болов эргэлтгүй хүрдэг ээ...
Энхболдбаатар Д

Бичсэн: Amaraa цаг: 18:30, 2009-01-07 | Холбоос | |


сайхаан сайхан
энэ их таалагдлаа өөрөө бичсэн үү өөр хэн нэгнээс авсан уу аль нь ч байсан гоё байлаа.
Бас хайрын талаар чиний бодол энд байгаа гэж бодож байна.

хэлье гээд хэлж чадаагүй хайрынхаа үгийг
хайрлая гээд илчилж амжаагүй зүрх сэтгэлээ
Сайхан үгээр чимэх гээд хэрэггүй ээ
Сайн гээд нэг тэвэрчих.
Бичсэн: Сүхээ (зочин) цаг: 16:48, 2008-11-18 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax