2006-10-22
Хуулбарлагч би...

Надад таалагддаг бүсгүйчүүд...

 

Өөрийнхөө ертөнцийг өөрөө цогцлоосон бvсгvй

 Тvvнийг зvгээр л Цацаа гэцгээдэг. Тvvнтэй “Баадантай юм” хэмээх шинэ vзэсгэлэнгээ нээхийн нь өмнөх өдөр уулзсан юм. Яагаад ч юм барагтай хөрөг зурдаггvй тэрээр энэ удаа нэгэн гоёмсог бvтээлдээ миний таних сайхан бvсгvйн дvрийг оруулж зурсан байв.

Ширээн дээр нь бяцхан шилэн саванд хийсэн хөрсөнд сармисны хэдэн хумс дvрс ургуулсан байсан юм.
Та ханиаднаас сэргийлж байгаа юм уу гэж асуухад Vгvй ээ, зvгээр л гоё байгаа биз дээ? Энэ бvгчим, хачин ертөнц дээр ийм бяцхан, амьд ертөнц соёолж байгааг харах гоё биш vv? гэж өөдөөс асуулаа. Би хэт “практик” зvйл бодсон байжээ.

“Уран бvтээлийн тухай”


- Та уран бvтээлийнхээ санааг яаж олдог юм бэ?
- Би юм бодох их дуртай. Энэ буйдан дээрээ суугаад хэдэн цагаар ч хамаагvй юм бодож чадна. Ёстой дэвэн дэлхийг тойрч байгаа юм даа. Ер нь тэгээд ахуйн, элдэв жижиг сажиг асуудлаар өөрийгөө зовоодоггvй болохоор уран бvтээлдээ зарцуулах цаг зав их байдаг. Ингэж юм бодож орчлонгоос тасарч суух миний хамгийн аз жаргалтай мөчvvдийн нэг.

- Уран зураач хvний онцлог юу вэ?
- Ганц зураач ч биш, ерөөсөө уран бvтээлч хvн яг өөрийнхөөрөө байж нийгмийг араасаа дагуулж явах хэрэгтэй. Сан Францискод нэг том vзэсгэлэнд оролцоход америкчууд бид чинь урлагийнхнаа харж л таашаал авч аз жаргалтай байдаг гэж хэлсэн. Гэтэл манайд тийм билvv? Үгvй шvv дээ. Урлаг угаасаа нийгмээсээ нэг алхам тvрvvнд явах ёстой гэдэг. Хvмvvсийн тогтонгишсон сэтгэхvйгээс нь салгаж, хvнийг өөрчлөе гэвэл өөрийгөө эхлээд өөрчлөх хэрэгтэй. Тэгээд байдаг л нэг хэвшмэл сэтгэхvйгээс нь гаргахын тулд хvмvvсийг цочруулах, сэтгэлийг нь арзгануулах хэрэгтэй. Тvvнээс биш уул зураад л тэрийгээ хэдхэн төгрөгөөр өгөөд байхыг бодож болохгvй.

- Уран бvтээлчдийн дунд шударга өрсөлдөөн бий юу? Өрсөлдөх чадвар гэдгийг өнөөдөр дэлхий даяар чухалчилж vзэж байгаа шvv дээ?
- Мэдээж өрсөлдөөн байх ёстой. Харин бусадтай биш, өөртэйгөө өрсөлдөх хэрэгтэй байхгvй юу. Намайг заримдаа таны өрсөлдөгч чинь хэн бэ? Тэр vv, энэ vv? гэж асуудаг. Угаасаа уран бvтээлийн өөр өөрийн өвөрмөц арга барил, огт өөр шийдэлтэй хvмvvс чинь яаж өрсөлдөх юм? Зарим хvмvvс “Энэ ийм vзэсгэлэн гаргаж байгаа бол би ёстой vvнээс илvv vзэсгэлэн гаргана даа” гэж хор шар, хар нь буцалдаг. Би тэгж боддоггvй. Харин өөртөө “Саранцацралт аа, чи vнэхээр уран бvтээлч юм бол өөрийгөө ялсан, давтагдашгvй тийм нэг vзэсгэлэн гаргаадахаач” гэж өөртөө хэлэх ёстой л гэж боддог.

- Та дээлээр их олон бvтээл хийжээ?
- Тийм. Монгол хvний дээл гэдэг хувцас өөрөө их сонин, их олон төрлийн хэрэгцээг хангадаг. Бид бие засахдаа хормойгоороо далдалж, унтахдаа нөмөрч, хөдөө нутагт дээлэн дотроо секс хvртэл хийдэг биз дээ? Манайхан эзэн нь мөнх, эд нь хэврэг... гээд л ерөөдөг. Гэтэл vнэндээ бол эд нь мөнх эзэн нь хэврэг байдаг. Хvн өөрийгөө өчvvхэн гэдгийг мэдэрч байх хэрэгтэй.

Саранцацралт нvцгэн эр хvн олныг зурсан. Хувцасгvй хvний зураг зурах дуртай. Яг энэ тухай нь ярилцаад сууж байх агшинд ярилцлага авахаар орж ирсэн нэгэн сурвалжлагч тvvнээс “Та яагаад дандаа эротик зураг зурдаг юм бэ” гэж асуусан юм. Тvvний асуултанд Цацаа яагаад ч хариулсангvй. Харин гарсны нь дараа

- Намайг нvцгэн зураг зурдаг болохоор хvмvvс эротик зураач гэж ойлгоод байх юм. Гэтэл би ердөө ч тэгж тухайлж эротик зураг зурж байгаагvй. Зурах ч vгvй болов уу. Угаасаа арга, билэг гээд ярихаар яах аргагvй л эр, эмийн тухай ярих болно шvv дээ. Хvмvvс намайг “Энэ Саранцацралт бvр хамаг сэрэл юм нь хөдлөөд байж ядахаараа нvцгэн эр хvн зурдаг байх” гэж боддог юм шиг байгаа юм. Vгvй ш дээ. Би зvгээр эмэгтэй хvн учраас л эр хvн зурах дуртай. Надад байхгvй юм, сэтгэл тэдэнд байдаг учраас. Миний бодлоор хvний, эр хvний гоо сайхныг харуулахад хувцас хэрэггvй. Байгаль эхийн заяасан бодгал нь өөрөө гайхамшигтай байхгvй юу даа. Хvний мөн чанарыг харуулахад хувцас хэрэггvй. Тэгээд ч би эр хvнийг хайрлаж, хvндэтгэж явдаг ... гэж хэлсэн юм.

“Эрчvvдийн тухай...”


Цацаад дурлаж, хайрлаж, уран бvтээл, зvрх сэтгэлээ зориулж явсан, яваа олон сайхан эр бий. Хоёр жилийн өмнө нэгэн сонин дээр “Эрчvvдийн сэтгэлийг татаж сээтэгнэх урлагт суралцахыг хvсвэл зураач Саранцацралтаас асуу” гэсэн нэгэн мэдээ байж билээ.

-Таны амьдралд учирсан эрчvvдийн тухай яриач? Таныг хайрлаж, дурлаж явдаг хvмvvст та ямар хариулт өгдөг вэ?
- Миний амьдралд тааралдсан, учирсан, уулзсан, намайг хайрласан, миний хайрласан бvх эрчvvд vнэхээр сайн, сайхан хvмvvс байсан. Надтай нэг ч өөдгvй, муу эр тааралдаж байгаагvйд би баярладаг. Энэ хорвоод анх харсан, мэдэрсэн эр хvн бол мэдээж аав минь. Миний аав хvний хайр, хvндэтгэл хvлээсэн ховорхон сайхан хvн байсан. Би эр хvнийг хайрлах, хvндэтгэх, бахархах сэтгэлийг ааваараа vлгэрлэж сэтгэлдээ шингээсэн байх. Дараа нь учирсан хvн бол Бат-Эрдэнэ. Бид хоёр хойно байхдаа танилцаад vерхээд, одоо 20 гаруй жил болж байна. Тийм ээ, надад дурлаж, намайг хайрлаж явсан, явдаг сайхан эрчvvд бий. Би тэдэнтэй чин сэтгэлээсээ, сайхан харьцдаг. Хэзээ ч гомдоохыг хvсдэггvй. Муу муухай vг хэлдэггvй. Намайг тэгж хайрлаж, хvндэтгэж байгаагийн нь төлөө би тэднийг хайрлах ёстой гэж боддог.

- Ажлаа бvтээхийн тулд ч юм уу эрчvvдтэй хөнгөхөн сээтэгнэх хэрэг гарах уу?
- Харин тэгж чаддаггvй болохоор л миний ажил тэр бvр бvрэн дvvрэн бvтээд байдаггvй ш дээ. Зvгээр найз нөхөдтэйгээ марзганаж тоглох бол хэнд ч байдаг л зvйл. Хvнтэй ажил төрөл яриад уулзахад нэг мэдэгддэг дээ. Цаанаа нэг бодол цухалзаад “намек” гараад ирвэл би дахиж уулзах, харьцахаа больчихдог. Надад тэгж хvчээр, өөрийнхөө хvсээгvй замаар ажлаа бvтээх бодол байдаггvй. Хэрвээ би тэгж аалигvйтээд, сээтэгнээд ажлаа бvтээчихдэг байсан бол өдийд хувийн галерейтай болчихсон байгаа даа.

- Эрчvvд сэтгэлээ танд яаж илэрхийлдэг вэ?
- Янз янз. Зарим нь шууд уулзана л даа. Харин надад их гоё захианууд ирдэг. Уран зохиол, яруу найраг шиг сайхан, уянгатай бичигдсэн захиа унших их гоё. Одоо гар утас гараад message бас ирэх болж. Ер нь хvн чамд зориулаад vvнийг бичжээ гэж бодох сайхан.

- Та тэр захиануудаа хадгалдаг уу?
- Vгvй дээ, уншаад л устгачихдаг. Заримыг нь хадгалаад, энд тэнд явж байгаад vрэгдчихдэг.

- Эр хvн өөрт чинь яаж хандвал танд илvv таалагддаг вэ?
- Харилцааны соёлын хувьд хvн бvр харилцан адилгvй л дээ. Зарим нь их сайхан, соёлтой байхад зарим нь аймшигтай бvдvvлэг. Vнэнийг хэлэхэд манай эрчvvд эмэгтэй хvнийг “гоё панаалдаж” чаддаггvй. Эмэгтэйчvvдтэй харьцах харилцааны хувьд дөнгөж л насанд хvрч яваа өсвөр vеийн хvvхдvvд “teenager” шиг санагдаад байдаг юм. Эмэгтэй хvн гэдэг чинь угаасаа эрчvvдэд зориулагдан бvтээгдсэн байгалийн гоёмсог бvтээл. Бvсгvй хvний хийж, ярьж байгаа бvх байдал эр хvнд л таалагдах гэсэн далд ухамсартай амьтан шvv дээ. Яах гэж би элдэв чамин ээмэг зvvгээд л нvvрээ будаж, гар хуруугаа янзалдаг вэ гэж бодоод vзээрэй л дээ. Эмэгтэй хvн байгалиасаа л эр хvнээс хайр энэрэл, сайхан vг, эелдэг дулаан харц хvсэмжилж байхаар заяасан. Тэртэй тэргvй өөрт нь зориулагдсан тэр юмыг чинь нэг зөөлөн, гоё, сэмхэн өөрийн болгож болноо доо. Гэтэл энийг манай эрчvvд ердөө ойлгодоггvй, их бvдvvлэг, мэдрэмжгvй байдаг. Эмэгтэй хvн бvр магтаал, эелдэг сайхан vгэнд дуртай. Харин манайд эхнэртээ, найз бvсгvйдээ, ер нь эмэгтэй хvнд ийм магтаал хэлдэг эр хvн ер нь байдаг юм уу? Хэдийгээр мань эр худлаа магтаж байна даа гэж бодсон ч тэр vг чинь эмэгтэй хvний чихэнд аятайхан сонсогддог байхгvй юу. Ихэнх нь эмэгтэй хvний сэтгэлд хvрэх гэж тоглож чаддаггvй. Хэрвээ би эр хvн байсан бол бvсгvйчvvдийг ёстой соёлтой, гоё эргvvлж чаднаа.

- Өөрт чинь таалагдаад байгаа эр хvнтэй болзож, учирч чадах уу?
- Чадна л даа. Гэхдээ миний бодлоор хvмvvсийн хооронд их олон талт харилцаа байдаг. Секс бол ердөө тэрний ганц л хэлбэр нь. Би амьдрал дээр ч, уран бvтээлдээ ч сексийн “хар эротик” гэдэг юм уу, байгалийн талыг төдийлөн анхаардаггvй. Харин ямар ч харилцааны “сэтгэлийн” тал нь хамгаас чухал. Тvvнээс шунал тачаалаа дарах гээд л энэ надад таалагдсан юм чинь яадаг юм гээд хэн хамаагvй хvнтэй унтаж хэвтээд л , эсвэл энэ надад сайн юм чинь миний төлөө ингэх ёстой гэж өөртөө vйлчлvvлэхийг боддоггvй. Харин далдаас, намайг одоо тэр хvн бодож, санаж байгаа даа гэж сэтгэлдээ бодох төдий л өег сайхан байдаг.

- Гэхдээ хvмvvсийн сексийн харилцаанд та дургvйцдэггvй юм байгаа биз дээ?
- Vгvй л дээ. Тэхдээ жишээ нь 45-50 настай эмэгтэйчvvд залуу сайхан байх гэж байгаа юм гээд 18-20-той, охины нь найз баймаар залуу хөвгvvдтэй уулзаж учрахыг би огт таашаадаггvй. Энийг бол би “моралийн” /ёс суртахууны/ буруу зөнөглөл гэж хэлнэ. Ямар ч юм байгалиас заяасан зохицолдолгоо гэж бий шvv дээ.

“Миний нөхөр, өвгөн, хөгшин гэж хэлэх шаардлага байхгvй...”
Тvvний өвөрмөц сонин ертөнцийг бvгд хvлээн зөвшөөрсөн. Гэхдээ би тvvнийг дотроо арай өөрөөр боддог юм. Буруу төсөөлөл байж ч магадгvй л дээ. Минийхээр бол Цацаа хvнд ямар харагдах, ямар сэтгэгдэл төрvvлэхийг хvснэ, яг тvvгээрээ байж чаддаг хvн. Энэ бол гайхамшигтай чадвар. Хэдийгээр нөхрөө “манай нөхөр, хань” гэж ч хэлдэггvй, заримдаа бvр vл тоомсорлосон мэт бусдад харагддаг ч надад бол харин ч халамжтай, ханийнхаа төлөө зvтгэдэг бvсгvй гэж бодогддог. Хvvхдvvдээсээ хөндийдvv, тэдэнд санаа зовдоггvй, тэгээд ч хvvхэд төрvvлэх дургvй гэж ярьдаг ч vнэндээ бол тэднийхээ төлөө бvхнээ зориулан зvтгэдэг ээж гэж санагддаг. Харин энэ бvхний хажуугаар өвөрмөц, өөрийн гэсэн ертөнцийг бусдын нvд, сэтгэлд сvндэрлvvлснээрээ тэр бас гайхамшигтай уран бvтээлч. Тэр гэрийнхнийхээ тухай хайхрамжгvй мэт ярихыг оролдож байсан ч хvvхдvvдээрээ бахархсан, нөхрөө хайрласан эмэгтэй хvнийхээ сэтгэлийг нууж чадаагvй. Харин тэр уян зөөлөн, сул дорой харагдахаас айдаг эсвэл хvсдэггvй юм болов уу гэж бодогдлоо.
- Та гэр бvлийн биш, хувийн эрх чөлөөгөө магтан дуулагч байхыг илvvд vздэг гэж ярьдаг. Таны хэвлэл мэдээллээр өгсөн ярилцлага зэргээс хvмvvс таныг их хачин, гэр бvлээсээ хол хөндий гэж боддог шvv дээ?

- Харин тийм ээ. Зvгээр би байгаагаараа байхаар л хvмvvс тэгж ойлгоод байдаг. Би гэр бvл гэхээр л бие биендээ хамаг юмаа тоочиж, алхам бvрээ мөрдvvлэх ёстой гэж боддоггvй. Би их азтай хvн. Намайг ойлгож дэмждэг хvнтэй учирсан. Би Бат-Эрдэнийг миний өвгөөн, хөгшөөн энэ тэр гэдэггvй. Телевизээр хvний тухай нэвтрvvлэг гарахаар л эхнэр нь аягатай цай барьж ирээд л миний өвгөөн, өвгөөн гээд байдаг. Хvнийг заавал өвгөн, хөгшин гэж байх ямар хэрэгтэй юм? Надад угаасаа ийм байдал таалагддаггvй. Би зvгээр Батлаа л гэж дууддаг юм.

- Тэхээр та хоёр бvрэн дvvрэн ойлголцдог гэсэн vv?
- Тэгэлгvй яах вэ. Бид хоёр анх нийлэхдээ хэн хэнийхээ хэрэгт оролцохгvй гэж тохиролцоод, нэг ёсны гэрээ хийсэн. Миний бодлоор гэр бvл салж, хvмvvс муудалцдаг хардалт, мөнгө гэсэн хоёр том шалтгаан байдаг. Тэгээд бид хоёр хосуудыг муудалцуулж салгадаг энэ хоёр зvйлийн тухай хэзээ ч ярихгvй гэж тохиролцсон. Бид хоёр чинь санхvv нь тусдаа хvмvvс шvv дээ. Тийм болохоор нийлээд хорин жил болоход энэ гэрээ огт зөрчигдөөгvй, бид нэг ч муудалцаж маргаж байгаагvй. Амьдралд энэ л чухал. Тvvнээс олны өмнө нэг их халамжтай хvн болох гэж худлаа хошуугаа унжуулах ямар ч хэрэг байхгvй. Манай нөхөр, өвгөн гэж хэлэх ч шаардлага байхгvй. Хvмvvс намайг их эрх танхи, нөхөр нь алган дээрээ бөмбөрvvлээд юу ч хийлгэдэггvй байх энэ тэр гэж ярьдаг л гэсэн. Гэтэл би тийм биш шvv дээ. Ер нь эршvvд, хэнээс ч гэсэн юм гуйгаад байхгvйг боддог. Тэгээд ч би Бат-Эрдэнийг тэгж айлын “нөхөр” шиг байлгаагvй. Би хэзээ ч мөнгө ол, ажил хий, надад ийм юм хэрэгтэй, би тэгмээр байна гэж элдэв юм нэхэж, өглөө нарнаас vдшийн бvрийн болтол ажиллуулж байгаагvй. Тэгсэн мөртөө бид хоёр бие биенээ сайн ойлгодог. Би Бат-Эрдэнийг миний уран бvтээлийг сайн ойлгож дэмждэг сайн найз нөхөр л гэж боддог, тэгж ч ярьдаг.

- Та vvнийхээ төлөө бусдаас янз бvрийн vг сонсдог уу?
- Өө тийм. Хvмvvс энэ нэг их зантай гажиг хvvхэн. Нөхрөө “доош нь хийдэг”, аалигvйгээ бусдад гайхуулдаг гэж л байдаг юм. Гэхдээ би хэнтэй ч ярилцаж байсан энэ намайг ингээд хэлчих бол уу, ингээд бодчих вий гэж айж болгоомжилдоггvй. Би өөрийнхөөрөө л байдаг.

- Гэхдээ таны илэн далангvй яриаг сэтгvvлчид эргvvлж хөрвvvлээд биччихдаггvй гэж vv?
- Vнэндээ заримдаа тийм явдал гардаг л даа. Гэхдээ бас ч гэж сэтгvvлчид надад муу ханддаггvй. Би тэдэнд миний хэлэх гэснийг vзэгчдэд дамжуулж байдагт нь баярладаг аа.

- Нууц биш бол та хоёр анх яаж танилцсан бэ?>
- Хойно зургийн сургуульд байхдаа. Би 19, Бат-Эрдэнэ 22-той байсан. Хэн хэн нь хvvхдээрээ, амьдрал vзээгvй, хиргvй цэвэр сэтгэлтэй байхдаа учирсан даа. Гэхдээ vнэнийг хэлэхэд би хvнтэй суухгvй, хvvхэд гаргахгvй, уран зураг, бvтээлдээ л бvх амьдралаа зориулна гэж боддог байсан. Гэтэл амьдрал санаснаар болохгvй юм л даа. /Энэ vед Бат-Эрдэнэ орж ирэв/

- Бат-Эрдэнэ ах аа, та бас хvнтэй суухгvй гэж боддог байсан уу?
- Vнэнийг хэлэхэд тэр тухай бодож ч амжаагvй. Юун хvvхэд, амьдрал... Тэр vед энэ тухай огтхон ч төсөөлөлгvй байсан л даа. /инээгээд гарав/

- Гэхдээ та vр хvvхэд төрvvлж эх хvн болсондоо харамсдаггvй юм байгаа биз дээ. Хvсэхгvй байсан бол дахиад хvvхэд гаргахгvй биш vv? Гэтэл та хоёр охинтой болсон байна ш дээ?
- Нэгэнт гарчихсан хvvхдийг яах юм? Үнэндээ би гаргахгvй гэж бодож, бас ч оролдсон л доо..... Гэхдээ манай хоёр охин энэ ертөнцөд хvн болж ирэх гэж хичээсэн хvмvvс гэх vv дээ.

“Гоо сайхан, залуу насны тухай...”


Өөрийнх нь зургийг тусгайлан авахуулж сониндоо тавья гэхэд өөрийгөө одоо хөгширсөн, муухай гарна гэж дургvйцлээ. Гэхдээ тэр сэтгэлдээ өөрийгөө хэзээ ч хөгширчээ гэж боддоггvй.

- Франц бvсгvйчvvдийн гоо сайхнаа өтөлтлөө хадгалдаг 6 зарчмын нэг нь 40-42 насандаа хvvхэд төрvvлэх гэж байдаг. Та дахин хvvхэд төрvvлэхгvй юм уу?
- Өө ёстой vгvй. Би хvvхэд гаргах дургvй.

- Та наснаасаа залуу, сайхан харагддаг. Таныг охидуудтайгаа байхыг чинь харсан хvн гайхаад байдаг шvv дээ?
- Харин тийм ээ. Бид гурвыг хамт явж байхаар хvмvvс “Ямар vнэмшмээргvй юм бэ” гэж байдаг л юм. Хvний залуу, сайхан байх нь сэтгэл санаатай нь холбоотой. Дотроо, сэтгэлээ бохирдуулчихаад нvvрэндээ хэдэн арван мянган төгрөгний vнэтэй тос тvрхээд ямар ч нэмэргvй. Сэтгэлээ цэвэрлээд, элдвийн хар санаа, муу сэтгэл агуулахгvй явбал залуу хэвээрээ л байна гэж би боддог. Хvмvvс намайг чи сайхан, залуугаараа байна гэхээр баярладаг. Тэгээд өөрийнхөө энэ залуу, сайхан байгааг урлагийн ач гэж боддог, урлагийн, уран бvтээлч хvн болсонтой холбож ойлгодог. Мэдээж тэгээд элдвийн юманд санаа зовохгvй, сэтгэлээ хямраахгvй байхыг боддог бас нөлөөлдөг байх л даа.

- Жишээлбэл?
- Жишээлбэл, өрөөнд маань 3-хан настай охинтойгоо орж ирсэн найз маань “Энийг одоо яажшуухан өсгөнө дөө, ямаршуу сургуульд оруулдаг юм байгаа юм, ямар хvнтэй таарч зовох бол гэж айх юм...” гэдэг. Би тэхээр нь “боль доо. Би 22 настай охиноо ингэж бодохгvй байхад...” гэдэг л дээ. гуравхан настай хvvхдийг хvнтэй суух тухай нь бодож байна гэдэг чинь одоо нэг ёсондоо солиорол биз дээ? Ийм дэмий юм бодоод байвал хөгшрөхгvй яах юм. Өөрийнхөө цаг хугацааг болохоор бvх зvйл жам ёсоороо л болно шvv дээ.

- Бvсгvйчvvдэд та юу гэж хэлэх дуртай вэ? Бидэнд юу дутагддаг вэ?
- Угаасаа эр хvн эмэгтэй хvнийг харж, хайрлаж байх ёстой. Манай бvсгvйчvvдийн хувьд өөрийгөө таньж мэдэх явдал дутагдалтай юм шиг санагддаг. Би тэгэх ёстой, ингэх ёстой гэж бодох биш, би өөрөө хэн бэ гэдгээ л юун тvрvvн сайн ойлгож мэдрэх, зөв тодорхойлох хэрэгтэй гэж би боддог.

Цацаа ажил ихтэй, орон гаран байна. Би урлан дотор нь элдвийг ажиж удаан суув. Том шаргал хоргой жанч нөмөргөсөн тохой хэрийн суугаа бурхан анхаарлыг маань татлаа. Цацааг шvтлэгтэй хvн гэж хэлмээргvй. Гэвч сэтгэлийнхээ гvнд тэр бурханд чин сэтгэлээсээ итгэн сvсэлдэг бололтой. Бас олон яст мэлхийтэй юм.

- Та хэр шvтлэгтэй вэ? Том бурхан байна шvv?
- Vгvй ээ, би нэг их айхтар шvтэж бишрээд гандан хийдээр яваад байдаггvй ш дээ. Зvгээр л хvн бусдад хар санахгvй сэтгэлээрээ ариун байвал болно гэж боддог. Энэ бурхан бол надад Ажаа гэгээн өгсөн болохоор би нандигнадаг юм.

- Танд их олон яст мэлхий байх чинь. Яст мэлхийг урт удаан амьдралын билэг тэмдэг гэдэг байх аа?
- Эд нар ч яах вэ амьгvй. Надад амьд гурван яст мэлхий бий ш дээ. Тэр, энэ хар даа. /Хуурай газрын нэлээн том яст мэлхийг дэргэдээсээ аваад vнсэв/ Би энэнд их хайртай. Томоотой, хөөрхөн ш дээ.

Тэр юугаараа гайхамшигтай бvсгvй вэ гэж би өөрөөсөө асуулаа. Тэр өөрийг нь яг ийм байдлаар хvмvvс ойлгож, хvлээж аваасай гэдгээ бий болгосноороо, яг тийм байж чаддагаараа гайхамшигтай. Заримдаа тvvнийг vл ойлгогдох ертөнц гэх нь бий. Тэр бусдад vл ойлгогдох ертөнц байхыг хvсдэг учраас л тийм байгаа хэрэг. Өөрийнхөөрөө байна гэдэг ховорхон чадвар. Бусдыг өөрийнхөө хvссэнээр байлгана гэдэг бvр мундаг чадвар юм.

Бичсэн: Boloroo | цаг: 18:31 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax