2006-10-08
Хээв нэг

Уг нь миний амьдралын хэмнэл 3 сарын өмнө өөрчлөгдсөн л дөө, гэхдээ 2 сарын өмнөөс би залхаж эхэлсэн шиг санагдаж байна...одоо ч гэсэн ажил бол залхам... 

Ер нь бол оюутан байх 5 жилийн хугацаанд миний амьдралын хэмнэл өөрчлөлтгүй л байсан баймаар...нэг л замаар хичээлдээ явж, буцаж,...тэгсэн бодоод байсан чинь харин ч өдөр бүр, хором бүрд байнгын өөрчлөлттэй байж, байнга л шинэ зүйлтэй тулж, тэгээд зогсохгүй ээ элгэнд болон нүүрэнд байнга л инээлт өгөөстэй гэхүүдээ....бодсон чинь харвин суудаггүйн нууц нь үнэн голоосоо, ходоодны мухраасаа инээдэгт байсан байгаам...

 Одоо би яадаг вэ?гэхлээр ажилын шаардлагаар хүмүүсийн өмнөөс шаааал худлаа инээх хэрэгтэй, гэтэл би худлаа инээх үнэн голоосоо дургүй...жаахан худлаа инээчихвэл ажил бүтэнэ...шал дэмий шаардлага шүү..... өрөвдмөөр юм гэж томормоор ч юм шиг...      

Заримдаа би дураараа загинахыг хичээдэг ч жинхэнэ ажилын машинуудын дунд үнэндээ яаж ч чаддаггүй, ойлгомжтой шүү дээ машин яаж хүний хэлийг ойлгох вэ дээ.

Зөөлөн, түшлэгтэй сандалаас бас залхах шинжтэй шүү...

Гэртээ нэг л өдөр амархад бүх биенд болон тархинд restart хийгдчих шиг санагддагсан шүү...харин ажил дээр

Би жаахан байхдаа малчин болно гэж ээж аавыгаа айлгадаг байснаа сая гэнэт саналаа...би уг нь өөрийн бодолдоо их үнэнч, хатуу зогсдог хүүхэд байсан юм_ харин оюутан болсоноосоо хойш энэ зангаа бага сага алдсан шиг бодогддогийн,

сурсан юмыг малын арьсыг элдэж хийсэн юмаар боож болдоггүй гэдэгчлэн басхүү алдчаагүй байгаадаа баярладаг шүү...

өө тийн малчин болох тухай...тэр үед надад хөдөө явж, цэвэр агаар амьсгалах, одоогийнхоор эрх чөлөөг мэдрэх энэ тэрийн юм бодогддоггүй байсан байхооо...зүгээр л надад өглөө сэрэхэд хонь майлж, хаяа сөхөгдчихсөн, ...гэж эхлээд л....гоё санагддаг, бас надад малчин болох тухай бодож үзээгүй хүүхдүүдээс ялгаатай нэг зүйл байсан...надад хөдөөний хүн, хөдөө гэрийн маань халтар хултар эд хогшил, малын арьс үсээр хийсэн эд зүйл...зүгээр гоё санагддаг байсан байх.

   бодсоноо бичихээр бага сага амьдралын хэмнэл өөрчлөгддийн бололтой...

Айж сандарч,түгшиж,найдаж байсан ч
Амьдралынхаа өдөр бүрийн төлөө тэмцэж сур
Харамсалгүйгээр өнгөрөөсөн мөч бүр чинь
Хамгийн их аз жаргал авчирдаг юм шүү...гэнэ

 

Бичсэн: Boloroo | цаг: 18:34 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax