2006-10-08
Хуулбарлагч би...

Хувь заяатайгаа би...эвлэрэх дургүй нь сайхан

Хуучин бүхнийг дурсах хэрэггүй нь сайхан

Цагийн юм цагтаа гэдэг үг

Цээжнээс минь гардаггүй нь сайхан

Зовлон болоод ганцаардал гэдэг үг

Зөвхөн надад хамаатай нь сайхан

Ярихын аргагүй сэтгэлийн хөдлөл

Янз янзын үед илрэх нь сайхан

Хүссэн бүхэн шаналал болж

Хүсээгүй зовлонг надад авчрах нь сайхан

Өнө эртнээс надад зориулж бэлтгэсэн

Өгөөмөр зовлонг жаргал шиг эдлэх нь сайхан

Эдэлж эдэлсэн энэ жаргалаасаа болж

Эрлэгт очоогүй байх нь сайхан

Харин тэр үед би хармсалгүй

Харамж шан адил зовлонгоо дааж чадах нь сайхан......

Бичсэн: Boloroo | цаг: 16:52 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax