Эрх чөлөөгүй бид...
Эрх чөлөөг хүсэж, өөр өөрийнхөөрөө мэдэрч, бас би бол жинхэнэ эх чөлөөтэй хүн гэж бодож, бусдад хэлж амьдардагч үнэндээ бол хорвоо дээр ганц ширхэг ч хүн хормийн төдий ч эрх чөлөөг эдэлж байгаагүй юм шиг... гэхдээ энэ нь бодит, шуналтай ертөнц дээр гэсэн үг л дээ... харин эрх чөлөөг мэдэрч, хүсэж бол чаддаг...хүн төрлөхтөний хувьд эрх чөлөөтэй байна гэж бодох тэр үе нь чухамхүү мэдрэх үе...
Жинхэнэ эрх чөлөө ардчилсан нийгэмд биш, хүний эрх, гм гадна талын үйлдэлүүдэд маань байхгүй ээ...зөвхөн дотоод ертөнцөд өөрөө бий болж, өөрөө алга болж, би хүсвэл ирж намайг хүсээгүй үед буцаж явж....ерөөсөө л бидний бодол санаа, сэтгэл зүрхний тушаалаар эрх чөлөө оршин байдаг гэж боддог би.
Одоо би-ийн тухай...
Би хаана ч байхгүй.......................
би оршин байдаггүй мөртлөө би амьдардаг.
би гэдэг бол сүнс бие гэдэг зочид буудалд буугаад явах хугацаа....
гэхдээ миний бодол санаа тийм ч их гутранги биш, заримдаа хэтрүүлцэн өөдрөг учираас зочид буудалд буух хугацаандаа....жинхэнээсээ амьдрах хүсэлтэй.
бичлэг

