2009-Jan-20
Мазаалайг яаж аврахуууу?
Монгол орны нэн ховор амьтдын тэргүүн эгнээнд байгаа Мазаалайн тухай өчигдөр нэгэн багшаар яриулаад, өрөвдөх, хайрлах зэрэгцээд энэ талаар богинохон зүйл бичиж суунаа.

Манай оронд 16-19хэн ширхэг байгаа бөгөөд энэ 3-4 бүл гэсэн үг юм. Говийн минь баавгай гэж нэрлэгддэг энэ амьтан хэт цөөхөн, сөнөх аюулд өртөөд байгааг хүн бүр сонсож, дуулсан болов уу.
Бараг л мөхөл нь ирчихсэн байна гэж хэлж болмоор, учир нь тоо толгой цөөнтэй, хоорондоо мэдээлэл дамжуулах боломжгүйгээр холдсоноос үржил үгүй, цус ойртож энэ гени мөхөхөд дэндүү ойрхон байгаа.

Мазаалайн зураг энд хйих гэсэн боловч жаахан засвартай бх шиг бна. Зүгээр болохоор нь нөхөж оруулхаас

Мазаалай хүнтэй их адилхан авир гаргадаг бөгөөд хөлийн тавхай нь яг хүнийхтэй адилхан байдаг байна.
Сонирхуулахад мазаалай бажуун идэх дуртайгаас гадна Говийн ганц жимс хармагийг амтархан идээд согтож, агсам тавьж, хүнрүү чулуу мод авч шидлэх зэрэг сонин сонин зан ааш гаргадаг гэнэ шүү бүр. Учир нь хармаг нь халуунд хурдан эсгэлэн болдог тул Мазаалайг бол согтоочихдог юм шиг байгаан. хэхэхэ  хөөрхийййййййн
  
Хятадууд л гэхэд паандаагаа яаж суртачилж, дэлхийн анхаарлыг татаж, хамгаалж  аварч үлдсэн билээ. Бид ч гэсэн Мазаалайгаа яаж хамгаалах, юу хийх ёстойгоо бодоцгоож болох шүүдээ. 

Мазаалайг яаж аврах вээээээ?Хүмүүсэээ
...........


Мазаалайн тухай зарим нэг зүйлийг доороос уншиж болно:

1.  http://eco.blog.banjig.net/post.php?post_id=122255
2.  http://zuuniishuudan.news.mn/content/1333.shtml
3.  http://www.agshin.mn/mazaalai/
4.  http://mongoliaexpeditions.blog.banjig.net/post.php?post_id=95181
5.  http://www.dailynews.mn/modules.php?name=News&file=print&sid=18925
гэх мэт маш олон хүн санаагаа зовоож л байгаан байна.



Бичсэн: Boloroo | цаг: 11:06 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(20)
Сэтгэгдэл:


Хөөх мазаалайн судалгаа тооллогын талаар нэвтрүүлэг мэдээ сэлт үзэж байсан ч гэсэн ийм их цөөрчихсөн гэж ёстой мэдсэнгүй шүү. Цагтаа бас маш цөөхөн үлдээд байсан тахийг унаган байгальд нь нутагшуулаад одоо тун дажгүй байгальдаа зохицоод явж байгаа. Ямар ч ажил хийлээ гэсэн эн тэргүүнд санхүүгийн эх үүсвэр хэрэгтэй. Тэхээр тэр чиглэлийн сан байдаг бол түүнд нь хандив тусламж нэмэрлэж дэлхий нийтийн анхаарлыг хандуулж чадах хэрэгтэй. Хулсны баавгай бол өөрөө бас томоохон PR сурталчилгааны ажил байсан юм шүү дээ. Тэгэхээр энэ чиглэлд мөнгө босгох, олон нийтийн анхаарлыг хандуулах сурталчилгааны чиглэлийн ажлыг бас сайн хийх хэрэгтэй юм байна. Мөн одоо генетикийн ШУ нэгэнт хүчээ авч байгаа тул зохиомлоор өсгөж олон болгоод байгальд нь өсөж үржихэд хангалттай бүл үүсгэн тавих гээд л уг нь бол арга чарга зөндөө л байгаа байх даа. Цагтаа америкийн эрдэмтэд клонын аргаар 200,000 хүүхэд үйлдвэрлээд гаргачихая гэж мэдэгдэж байлаа шүү дээ, хэхэ. Бас Долли хонь гэж хүн төрөлхтөнд байлаа. Тэгэхлээр жаахан хүмүүсийн анхаарлыг татаад нэлээд мөнгө цуглуулж чадвал мазаалайд санаа зоволтгүй ээ, дорхиноо л олон болгоод ирж болно.

Бичсэн: Amaraa цаг: 12:38, 2009-Jan-20 | Холбоос | |


mash zov zuil bichjee. too tolgoi n 20-oos doosh baiga gej sonsoj baisan. Bi harin bainga l boddog yum. china nar pandaagaaraa yaj pr hiij tedgeeriig urjuulj baigaag harahad manai mazaalaig ch tegj bolmoor l yum daa. china pandaagaa buur delhiin baigal hamgaalah baiguullagiin logo boltol l PR-daj chadsan baina shuu dee. ene tal deer l yum hiih heregtei baih
Бичсэн: arius цаг: 02:47, 2009-Jan-20 | Холбоос | |


Harin tiimee ta 2toi sanal neg bna,Hamgaalah olon arguud bgaa bh ldaa, gehdee bidnii zugees yaj handaj, baga zardlaar, olnii hucheer oroltsoh ve gedeg talaar bodojiino. Yunii turuund minii bodson zuil bol ali boloh olon hund yarij ogoch, olnii anhaarliig handuulj chadsanaar ene n hamgaalah 1-r alham ym bn gej bodloo. Yadaj humuus tosoolol avag, olon sonssonii daraa harin yamar negen yum hiij ehleye gej hodoj ehleh ch yum biluu bid... batting eyelashes
Бичсэн: Boloroo цаг: 03:18, 2009-Jan-20 | Холбоос | |


Aanhn, Mazaalai hamgaalah chigleleer san, toriin bus baiguullaga erdemted bdag bol tedgeeriin uil ajillagaag surtalchilah, heregtei baih aa,
za yor ni bol en terguunii practic ajil bol bodit baidliin talaar neg huudas sain medeelel beltgeed buh sonin Tv-ruu fax, mail yavuulchihval bas bolood yavchihaj bgaa yum, hediiveer manai hevlel medeelliin baiguullaguud mongo tolohoos naash hodlohoo bolison ch gsn ter olon medeelliin heregselees neg ni ch gsn unegui tsatsaad ogchij bas magadgui shdee,
Бичсэн: Amaraa цаг: 03:36, 2009-Jan-20 | Холбоос | |


маш хэрэгтэй бичлэг оруулжээ
бүгдээрээ хэлцвэл буруугүй гэдэг, олон нийтийн анхаарлыг хандуулах ажил блогчид, интернет хэрэглэдэг залуусын зүгээс зохиож болох юм
ер нь бол тахийг яаж аварч үлдсэн бэ гэвэл гадаадын амьдрах орчин сайтай зоопаркад л авч үлдсэн гэж боддогшд би хувьдаа /гэхдээ энэ бол эцсийн арга л байх даа/
тэрэн шиг монголдоо тэжээвэр маягаар удмын санг нь хамгаалж үлдэж ч болох юмдаа
бидний хамгийн сайн чадах ажил бол олон нийтийн анхаарлыг мазаалайд хандуулах явдал бхдаа
иймхэн үлдчихсэн гэдгийг олонх нь мэдээгүй л яваадаа
Бичсэн: bataa123 цаг: 04:53, 2009-Jan-21 | Холбоос | |


Маазаалайд туслая
ЗУрагтаар харж байсан их цөөрсөн байна лээ хийх юм гэхээр олон байгаа байх гэхдээ миний бодлоор байгальдаа байвал зүгээр байхаа харин тэр генийн тал дээр гадаадын өндөр мэргэжлийн мэргэжилтнүүдийг авчирч хиймэл үржүүлэг суулгах тал дээр ажиллавал болохоор гэж би хувьд анх бодсон шүү.
Бичсэн: Nyamka (зочин) цаг: 05:02, 2009-Jan-21 | Холбоос | |


Маазаалайд туслая
Мэдээж тахь шиг ээ тодорхой хамгаалалт, удмын санг хянах чиглэлээр бас ажиллаж болно. Батааг дэмжиж байна.
Бичсэн: Nyamka (зочин) цаг: 05:04, 2009-Jan-21 | Холбоос | |


Bayarlla. Bataa123, Nyamka. Unetei sanalaa uldeesend. Ehnii hiij chadah zuil bol olond taraaj , sonsgoh l ajil bh bidni huvid tiime. Harin daraa n mergejiliin humusiin zovlogoo, turshilgaas bas sonsoj, olon niited taniltsuulj, olon niitiin handiv, sanal, sanaachlagiig tsugluulah n zov bh gej bodoj bgaa. happy
Бичсэн: Boloroo цаг: 09:35, 2009-Jan-22 | Холбоос | |


Баннер тараавал ямар вэ? Нэг блог нээгээд мэдээлэл оруулах ч юм уу байдлаар хийж болох байх. Би хувьдаа баннер, блогийн дезаин хийж чадна. Бас блогмн саитын нүүр хуудсаар дамжуулж сурталчилъя. Одоо бас хоосон байгаа dusal.net саитын нүүрийг ч энэ байдлаар ашиглаж болох байхаа.
Нэг хүүхдийг эмчлэхэд л манайхан тусламжийн гараа сунгадаг болохоор хандив энэ тэр цуглуулаад ТВ энэ тэр байдлаар сурталчилгаа хийж болох байх. Англи хэлээр блог нээгээд түүнийгээ google adsense зэрэг системүүдээр сурталчлуулсан ч бас үр дүнтэй байж магадгүй юм. Удахгүй хавар Японд Монголыг танилцуулах хаврын баяр гэж үйл ажиллагаа болдог энэ дээр Мазаалайгаа танилцуулаад Японы сайн дурын байгаль хамгаалах байгууллагуудаас тусламж хүсэж бас болох болов уу.
Ер нь байгаль хамгаалах саит тал дээр ямар нэгэн зүйл яваандаа үргэлжлүүлээд хийгээд явбал ч болох мэт...

Согтдог нь юун хөөрхөн юм бэ. Зураг уг нь зүгээр л орж баймаар юм даа...
Бичсэн: xvv ٩(̾●̮̮̃̾•̃̾)۶ цаг: 12:07, 2009-Jan-22 | Холбоос | |


HUU Uneheer shan sanaa bn big hug
bolj bna. baga zereg material chadah chineegeere beldeye. Hamjij tuslah hun olon bgaad bayartai bna. Bataa123 ahiin helsen Oluulaa heletsvel buruugui gedeg shig olnii huchig iish n chigluuleye. yamar ch bsan 2 naiz maani material beldehed tuslaya gesen. tegeheer Huugiin sanachlagiig n bas tusgaj avla. happy
Бичсэн: Boloroo цаг: 03:01, 2009-Jan-22 | Холбоос | |


надад харамсахаас өөр чадал үнэндээ алга. харамсалаа илэрхийлье хүлээн авна уу.

яахав манай нөхцөлд таарч болмоор нэг хошин уриалга байна.
мазаалай гэртээ тэжээвэл баяждаг, эрх мэдэл нэмэгддэг гэсэн пи ар-ыг ард түмэний дотор эрчимтэй явуулах хэрэгтэй. өөрийн бодолгүй олон хүн хуйлрахыг дагадаг монгол зангаараа шар дээлт энхбаяр гурван мазаалай, бямбадорж нэг мазаалайг гээд л... арчлаа арчлаа явчана. гэсэн. кк за тэр далий маазрал яахав.

үнэндээ харамсалтай л юм даа.
Бичсэн: ketchup (зочин) цаг: 04:00, 2009-Jan-22 | Холбоос | |


Hehehehhe, Byatsarsan ulaan looli uneheer goyo sanaa gargasan bna, ene sanaag bas bodoj uzeerei Boloroo, goyo hoshignol bolloo, bas endees sanaa haragdaj bna shuu
Бичсэн: Amaraa цаг: 04:38, 2009-Jan-22 | Холбоос | |


Byatshan ulaan looli-d bayarlla, sanadag sanaa bna naadah chin, bodomoor l yum tiimee batting eyelashes
Бичсэн: Boloroo цаг: 04:59, 2009-Jan-22 | Холбоос | |


Goyo medeelel oruulsan bna Boloroo happy
Uneniig helhed mazaalain talaar humuus baga medlegtei bdag buur mazaalai gej yamar amitan bdgiig ch meddeggui huntei taarlaa. Tiim bolhoor ooriin chien helseneer first priority (nen terguuni ajil) bol mazaalaig surtalchilah olon niited taniulah uil gej bodoj bna. Buur zardal gargahgui gej bodoj bga bol sonin reklam enee tereege martad zuger l yahoo messengeriig ashiglaj bno shude. Hun burl odor bolgon ashiglaj bga bolhoor mazaalain talaar messengereer medeelel ilgeej bnoshde cool
Tged l tsaduul chine listen deh hun burtee yavuulad l neg honogiin dara buh yum ok (ehnii hesgiin huvid shu tegj bgad daraginha alhamd oriishd ) winking
Бичсэн: Зочин цаг: 12:13, 2009-Jan-23 | Холбоос | |


aanhn,tiim shuu. big hug
Бичсэн: Boloroo цаг: 12:54, 2009-Jan-23 | Холбоос | |


Байгаль орчны яамны мэргэжилтнүүд, за тэд нарт ч мэддэг юм байхгүй л дээ, МУИС-ийн биологийн ганц хоёр ахмад багш мазаалай судлаачдаас зөвлөх байх, тэр хүмүүс мэдээж ариал, популяцийг нь нэгд нэгэнгүй мэдэж байгаа л даа, Тоорой мод судлах экспедицийнхэн МҮОНТ-р мазаалайн тухай нэвтрүүлэг хийж байсан, харин мазаалайн орших зурвас нутаг нь хийлийн тусгай зөвшөөрөл бүхий нэвтрэх бүсэд, бас Говийн Их Дархан газрын нутаг дэвсгэрт ордог юм шиг байна лээ, аль аль нь судалгаа шинжилгээнд тодорхой саад учруулдаг, тиймээс маш сүр дуулиантайгаар, олон нийтийн байгууллагуудын оролцоотойгоор энэ ажлыг хийхгүй бол юу л бол. Аан бас Хэт их сурталчилвал нөгөө дарга нараас нь авахуулаад тийшээ цуваад Land-ныхаа заваан дугуйгаар мөр гаргаад чимээ шуугиан тариад йо хэдхэн мазаалай бүр будаа болно гэдгийг мартаж болохгүй.
Бичсэн: Melody цаг: 10:36, 2009-Jan-23 | Холбоос | |


Bayarlaa Melody mash unetei zovlogoo ogson bn. Harin ih bolgoomjtoi hiih heregteig bas oilgoj bgaa, tegehgui bol het PR-daad, ashig honjoo haigchidiin zevseg bolchih viidee gej aij bna. uneheer setgel grgaj avraya gesen humuusiin zovlogoo, demjlegiig yun turuund tsugluulj bgadaa bayartaia bna. MUIS-iin biologiin oyutnuud bolon, bagsh nartai uulzval iluu ur duntei bh gesen zovlogoog neg hun bas helsen. oort chin mon bayarlla, ene talaar holboo hariltsaa, sanaa onoo, yu l bol yu bn ogch, helj tus boloroi.
Бичсэн: Boloroo цаг: 01:49, 2009-Jan-24 | Холбоос | |


hoorhii
hoorhii doo gem horgyi taiwan saihan amitan shyy dee hulsnii panda-g hymyys yaaj awran hamgaaldag bilee bygdeeree yag tegj hamgaalii dehyy hyyrhyn mazaalai hamgaalah tow baiguuluul yaasiin nerd
Бичсэн: DESI цаг: 02:54, 2009-Jan-24 | Холбоос | |


yamar shaltgaanaar horogdoj bga, yaj hamgalval zohistoig gargaad bichig barimt bolgochvol tuuniig holbogdoh toriin bgullagad, alban tushaaltand hurgemeer bna. ene bol amarhan ajil l da.

hen hiih uu? sanaachlagch ni
Бичсэн: galbaatar цаг: 08:21, 2009-Feb-4 | Холбоос | |


Sainu? Galbaataraa bidnii gobibear.blogmn.net -g uzerei. happy
Бичсэн: Boloroo цаг: 12:43, 2009-Feb-5 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих